Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гэгээн муза” олон улсын театрын их наадам өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Гэгээн муза” олон улсын театрын их наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг12/05/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-05-12_112552677031402014-05-12-10-27[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадмыг 2003 оноос эхлэн “Гэгээн муза академи” /тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ байсан/ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран томоохон компаниудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулж ирсэн юм.

   Драмын урлагийн хөгжил уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадмын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнгөрсөн жилээс олон улсын наадам болон зохион байгуулагдаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн “Гэгээн муза” наадамд хот хөдөөгийн 20 шахам театр, продакшны 400 орчим уран бүтээлчид өрсөлдөж 100 гаруй шилдэг уран бүтээлчид алтан цомын эзнээр шалгарсан бөгөөд шилдгийн шилдэг 10 уран бүтээл тодорсон байна.

   “Гэгээн муза” наадам 2006 оноос эхлэн “Улаан хивс”-ний баярыг зохион байгуулж, 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”-ийг шалгаруулан, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл”-ийг бий болгон тухайн оноосоо олон улсын наадам болон өргөжсөн түүхтэй. Өнгөрсөн жилийн наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцон театр судлаач, найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Харин энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗОрны уран бүтээлчид өрсөлдөн, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харъяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллана. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө өрсөлдөх юм. Ийнхүү тун удахгүй шилдгүүдээ торуулах  “Гэгээн муза” наадам өнөөдөр УДЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Кихот ноён” жүжгийн эхлэлд албан ёсны нээлтээ хийж зохион байгуулагчид болоод шүүгчид, оролцогчдоо алдаршуулан танилцуулна.

“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.

  1. Драмын жүжгийн төрөлд:
    1. УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
    2. “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
    3. “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
    4. Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
  1. Дуулалт жүжгийн төрөлд:
    1. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
    2. Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
    3. Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
    4. Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
    5. ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
  1. Хүүхдийн жүжгийн төрөлд
    1. УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"
    2. ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
    3. Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
    4. “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
  1. Нэг хүний жүжгийн төрөлд
    1. “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
    2. Наташагийн мөрөөдөл” /Монгол/
    3. “Солиорол” /Монгол/
    4. “Бичлэг” /Монгол/
    5. “Шүтээн гэмээр диван” /Монгол/
    6. “Хүний дуу хоолой” /Тува/
    7. “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

“Гэгээн муза-11” наадмын сонгон шалгаруулалтын хүрээнд тайзнаа тоглогдох жүжгүүдийн хуваарыг хүргэе.


“ГЭГЭЭН МУЗА АКАДЕМИ”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.