Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Музейн сан хөмрөгийг 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлжээ
Музей

Музейн сан хөмрөгийг 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлжээ

Урлаг Урлаг02/02/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей өнгөрөгч онд музейн сан хөмрөгөө 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлж, долоон жилийн дараа улсын тооллогыг амжилттай зохион байгуулсан амжилтаараа аймгийн тэргүүний байгууллагаар шалгарлаа.

Мөн музейгээр дамжуулж соёлын боловсрол олгох үүргийнхээ хүрээнд хүүхэд, гэр бүлд зориулсан таван төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил болсон байна.

Музейн захирал Д.Ариундэлгэр “Манай байгууллага өмнө нь 12 жил дарааллан аймгийн засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, төсөвт байгууллагуудаас хоёрдугаар байрт шалгарч байлаа. Энэ  удаад тэргүүний хамт олон болсондоо баяртай байна. Энэ бол соёлын өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн ажилладаг найрсаг, ажилсаг, бүтээлч хамт олондооболон музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хандивлагчид,өв соёлоо дээдлэн хүндэтгэдэг үйлчлүүлэгч гээд бүгдийн хамтын хичээл, зүтгэл байлаа” гэв.

Угсаатны зүйн музей нь үзмэрийн  арван танхимтай бөгөөд 3000 гаруй үзмэртэй болжээ. Стандартын баилгатай болох асуудал хамгийн их тулгамдаж байгаа бөгөөд орон нутгаас газрын асуудлыгшийдвэрлэсэн, зураг төсөв нь бэлэн болсон байна. Гагцхүү улсын төсөвт суулгах ажил удаа дараа хойшилсоор өнөөг хүрчээ. Харин ирэх оны төсөвт суулгана гэх таатай мэдээг тус хамт олон хүлээн авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.