Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ
Хувцас загвар

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг02/02/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галерейд өчигдөр /2026.02.01/ нээлээ.

Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээж байна.

Түүний “Өмсгал” үзэсгэлэн монгол хүний хувцаслах соёл, нүүдэлчдийн философийг өдөр тутмын хэрэглээний өнцгөөс харуулж буйгаараа онцлогтой.

“Өмсгал” хэмээх нэр нь Өмс/Гал буюу өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээх гэсэн утга санааг илэрхийлнэ. Үзэсгэлэнд дээл, монгол цамц, өмд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй өмсгөл дэлгэжээ. Эдгээр нь биед эвтэйхэн, хөнгөн, байгалийн гаралтай материалтай, амьтны гаралтай түүхий эдээр бүтээсэн байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж.

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн тод мөрийг үлдээсэн уран бүтээлч юм. Түүнийг үзэгчид “Би чамд хайртай” уран сайхны кинонд тоглосноор нь сайн мэднэ. Тэрбээр тайз, дэлгэцийн 20 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлснөөс гадна үндэсний хувцасны өдөр тутмын загвар урлан бүтээгч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026
Хувцас загвар Урлаг

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026
Хувцас загвар Урлаг

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.