Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хорих ангийн хүмүүжигч сарын цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа
Нийгэм

Хорих ангийн хүмүүжигч сарын цалингаа хүүхдийн сувилалд хандивлалаа

Урлаг Урлаг12/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10327258_669258569777854_1830738422_n1701345562014-05-12-17-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж залуучуудыг ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажилд зуучлах, сургалт зөвлөгөө, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгох ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд залуучуудын ажилгүйдлийн нэг хэсэг болсон эмзэг, эрсдэлтэй бүлэг болох Цэргээс халагдсан, хорих ангиас суллагдсан, гадаадаас ирсэн, хүүхэд гаргасан, амьдралийн хүнд бэрх үе тохиолдсон залуучуудыг ажилтай болгох, нийгэмшүүлэх ажлуудыг системтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн сард хорих 429 дүгээр ангийн офицер, ахлагч, хүмүүжигч нартай уулзаж мэдээлэл, сургалт зөвлөгөө өгөх, суллагдахаас өмнө болон дараа ажил хөдөлмөр эрхлэх талаар хийсэн уулзалт зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Энэхүү ажил ч үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хорих 429 ангийн хүмүүжигч А.Төрмандах өөрийн нэг сарын хугацаанд ажиллаж олсон цалингаа Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд хандивлалаа.

Тэрээр хорих 429 дүгээр ангийн үйлчилгээний албанд ажилладаг бөгөөд цагийн 1250 төгрөгийн урамшуулал авдаг юм байна. Өнгөрсөн 4 дүгээр сарын цалин 128.500 төгрөгийг сайн үйлсэд хандивлахаар зориглож хамт хоригдож байгаа хүмүүжигч П.Болдбатын бичиг баримтын зардалд өөрийн хүсэлтээр 18.500 төгрөгийг, Хүүхдийн төв сувилалд үлдэгдэл 110.000 төгрөгийг хандивлах шийдвэр гаргажээ.

Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилал нь өнчин, хагас өнчин, амьдралын баталгаажих доод түвшинд байгаа хүмүүсийн суурь өвчтэй, бага жинтэй нярай, хаягдсан хүүхдүүдийг 3 нас хүртэл нь асрамжлан, эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн ажлыг явуулдаг байгууллага бөгөөд одоогийн байдлаар 60 орчин нярай сувилалд хэвтэн асруулж байгаа юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.