Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Г.Чинболорын “Төгөлдөр гоо” тоглолт тун удахгүй
Нийгэм

МУСТА Г.Чинболорын “Төгөлдөр гоо” тоглолт тун удахгүй

Урлаг Урлаг13/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duuchin_4004753636962014-05-13-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дуучдын шинэ түрлэг нэгэнтээ давалгаалж байсан 2000 оны эхэн үе саяхан мэт авч, хэдийнэ арав гаруй жилийг үджээ. Тэрбээр С.Жавхлан Т.Баясгалан, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Г.Чинболор Б.Энхмэнд гээд хөвөрнө. Ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь Г.Чинболор, Б.Энхмэнд нар юм. Тэдний анхны нэр алдрын түүчээ "Хайрын орчлон, Жиндээх салхигүй хорвоо, Хайрын мишээл, Гэгээн гуниг, Зүрхэнд тэмүүлэх сэтгэл" гэх мэт энэ олон хит дууны эзэн дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

    2003 онд “Соёл урлагийн их сургууль”-н ангийнхаа охинтой хослон дуулж урлагийн тогоонд орж ирсэн залуу уран бүтээлчийн анхны уран бүтээл нь "Жиндээх салхигүй хорвоо". Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн гэдэг. 

   МУСТА Г.Чинболорын хоёр дахь бие даасан  ‘Миний өнгө’ цомог өнгөрсөн онд худалдаанд гарсныг та бүхэн маань санаж байгаа биз ээ. Уншигч, сонсогч та бүхэн шинэхэн цомгийн ая дууны эгшигэн мялаалгыг өөрийн гар утасныхаа хонхны аянд тавихыг хүсвэл www.hitone.mn  сайтаас сонгон татан аваарай. Дуучин Чинболорын тухай илүү их мэдээллийг түүний фейсбүүк хуудаснаас авч болох юм. Сонирхуулахад саяханаас тэрээр жиргэж эхлээд байгаа гэсэн шүү….

Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 93090000 дугаараас , мөн мэдээллийн түнш “Урлаг.мн” сайтаас аваарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026

Реппер ThunderZ “Click Click Boom” бүлэгтэй хамтарлаа

19/05/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Монголын анхны ногоон хөгжмийн наадам “Green Stage Music Festival” тун удахгүй

19/05/2026

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ уран бүтээлээ толилуулна

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.