Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ
Утга зохиол

Номын сангаас хамгийн олон хүн зээлсэн номоор “Хөвгүүн ирлээ” тодорчээ

Урлаг Урлаг03/02/2026Шинэчлэгдсэн:03/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нобелийн утга зохиолын шагналт зохиолч Хан Ганы “Хөвгүүн ирлээ” номыг өмнөд солонгосчууд өнгөрсөн онд хамгийн олон удаа нийтийн номын сангаас зээлж уншжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос даяар байрлах 1583 нийтийн номын сангаас тус номыг 60504 удаа уншигчид зээлж авсан байна. Сонирхолтой нь, тус жагсаалтын хоёр, гуравдугаар байрт мөн л Хан Ганы “Цагаан хоолтон”, “We Do Not Part” номууд оржээ. Нийт 1000 номын жагсаалт гарснаас 17 нь Хан Ганы бүтээл байсан аж.

Зөвхөн Хан Ганы зохиолууд гэлтгүй солонгос уран зохиолуудыг уншигчид хамгийн ихээр зээлж уншжээ. Тодруулбал, нийт зээлсэн номын 25 хувь нь солонгос зохиол байсан.

“Хөвгүүн ирлээ” номд 1980 оны тавдугаар сард болсон Кванжүгийн бослогоор амиа алдсан залуу хөвгүүний тухай гардаг. Өмнөд солонгосчуудын хувьд зүрхэнд нь гүн бат шигдэн, траума болж үлдсэн Кванжүгийн бослого гарах үед зохиолч Хан Ган 10 настай жаал охин байж. Кванжүгийн бослого гэхээсээ илүү түүхэнд энэ үйл явдлыг Кванжүгийн хядлага, аллага гэж нэрийддэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026
Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.