Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Ан амьтдыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэжээ
Дүрслэх урлаг

Ан амьтдыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэжээ

Урлаг Урлаг09/02/2026Шинэчлэгдсэн:09/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн Орхон сумын төвөөс 5 км зайд хүрэл зэвсгийн үед хамаарах олон тооны хадны зураг хадгалагдан үлджээ.

Энд өөд өөдөөсөө хараад зогсож буй согоо, янгир хоёр, сүүлээ өргөж хоншоороо бага зэрэг дээш өргөсөн нохой, цувраа хоёр аргаль, давхиж яваа морь, гараа алдалсан хүн, таван салаа эвэртэй буга, хоёр гараа алдлан зогссон таван хүн, мөн буга, янгир, үхэр, анжис хөллөсөн үхэр зэрэг амьтдыг ганц нэгээр нь болон хэд хэдээр нь хамтатган дүрсэлжээ.

Ан амьтад болон хүнийг бодит байдлын дагуу дүрсэлсэнтэй зэрэгцээд, хэлбэрдмэл, гаж загвар оруулсан арга барил ч ажиглагдана.

Мөн энд олон салаа эвэртэй, урт босоо чихтэй, нарийн хоншоортой, том, махир эвэртэй янгирууд, зүүн тийш цуварсан морьтон, нисэж яваа шувуу, салаа замаар явж буй адуу болон тэмээ, могой зэргийг дүрсэлжээ. Зарим хадан дахь зураг чухам ямар амьтдынх болох нь мэдэгдэхгүй болтлоо баларч элэгдэж эмтэрчээ.

Ан амьтдыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэсэн нь ажиглагдана. Ялангуяа бугыг сийлсэн арга барил нь ихээхэн өвөрмөц юм. Олон салаа эвэртэй, эргэж харж зогсож буй бугыг дүрслэхдээ аман хүзүүнээс нь далыг хүртэл үргэлжлэх цулгуй зай, сүвээ, хавиргыг нь дагуулсан нэг эгнээ дөрвөн хэсэг зай, гуя, гэдэс тус бүрд нэг хэсэг зай үлдээж сийлсэн нь нэг талаас уг ерөнхий дүрсийг товойлгон сүрлэг болгож, нөгөө талаас эргэн харж буй байдлаар дүрсэлснээр товгор байдлыг тодотгон илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.