Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Завхан аймагт 100 орчим жилийн өмнө жүжгийн хүрээлэн байгуулж байжээ
Театр

Завхан аймагт 100 орчим жилийн өмнө жүжгийн хүрээлэн байгуулж байжээ

Урлаг Урлаг27/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймагт орчин цагийн тайзны урлагийн үүсэл хөгжил XX зууны эхэн үеэс тавигдсан бөгөөд 1927 онд Хантайшир уулын аймгийн төв Улиастайд жүжгийн хүрээлэн байгуулжээ.

Жүжгийн хүрээлэн байгуулсан нь аймгийн соёл, урлагийн хөгжлийн эх суурь болсон түүхэн үйл явдал юм. Иргэдэд жүжиг үзүүлэх, мөн жүжгийн дугуйлангаар дамжуулан цөөн тооны уран бүтээлчдийг сургаж бэлтгэх үйл ажиллагаа эхэлсэн байна.

Энэхүү урлагийн байгууллага 1942 оноос “Шийний газар” нэртэйгээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлжээ. Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дуу дүрсний архивт хадгалагдаж буй 1948 оны баримтат бичлэгт Улиастайд задгай тайзан дээр концерт зохион байгуулж байсан дүрс үлдсэн нь тухайн үеийн урлагийн амьдралыг тодорхой харуулдаг.

1949 оноос тухайн үеийн үзэл суртлын нөлөөгөөр “Шийний газар”-ыг “Ажилчны клуб” хэмээн нэрлэж, үйл ажиллагаагаа улам тэлжээ. Клуб нь дуу, хөгжим, бүжгийн тоглолт зохион байгуулахаас гадна тухайн цагт түгээмэл байсан “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” зэрэг цөөн хэдэн аялгуунд тулгуурлан олон нийтийн бүжиг идэвхтэй явуулж байв.

Ийнхүү тухайн үед концерт, бүжгийг нэгдмэл байдлаар зохион байгуулдаг уламжлал тогтсон бөгөөд эхлээд урлагийн тоглолт үзүүлж, улмаар олон нийтийн бүжгээр үргэлжлүүлэх нь соёлын үйл ажиллагааг тогтмолжуулсан талаар “Нэгэн зууны он дарааллын шастир” номд тодорхой өгүүлсэн байдаг.

Нэгэн зууны он дарааллын шастир номд өгүүлсэн жүжгийн хүрээлэнгийн гэрэл зураг
Жүжгийн хүрээлэнгийн сайн дурын уран сайханчид

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026
Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.