Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Номын баяр, өдөрлөг зохион байгуулагдана
Уртын дуу

Номын баяр, өдөрлөг зохион байгуулагдана

Урлаг Урлаг14/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10361491_669980066372371_464314337_o702437842014-05-14-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг үеээ бодвол залуучууд номыг их унших болсон. Сонирхолтой номнууд ч номын дэлгүүрийн лангуун дээгүүр олноор тавигдаж номын хорхойтой хэн бүхнийг эрхгүй татах болсон юм.

МЗХ-ны санаачлагаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Номын өдөрлөг нь оюутан залуучуудад номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, номын солилцоо, хандивын үйл ажиллагаа өрнүүлэн олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах онцлогтой.

Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, олон нийтэд танилцуулах, ном зохиолыг судлах боломжийг нээж өгөх, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, оюутан залуусын ном унших идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулах бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд явагдана. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох бол цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна. Мөн энэ өдрүүдээр МЗХ, Монголын Үндэсний Номын сан, Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Үнэт ховор номын музейтэй танилцах аялал зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөг 5-р сарын 19-өөс 21-ны хооронд 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МЗХ-ны байрны гадна талбайд болох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.