Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” урлагийн наадмын гала тоглолт болно
Уртын дуу

“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” урлагийн наадмын гала тоглолт болно

Урлаг Урлаг14/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-13052014-1399973817-11397839-huuhed5180457812014-05-14-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс санаачлан, “Дэлхийн Зөн” Дарь-Эх ОНХХ, Цагдаа олон нийт хамтын ажиллагааны төвтэй хамтран  “Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас" урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулж байна.

Наадмын зорилго нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар хүүхдүүд авьяасаа нээх чадвар эзэмших, гоо зүйн мэдлэг, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх юм. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дэргэд хамтлаг байгуулан, хүүхдүүдийг дугуйланд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгохыг зорьжээ.

“Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 12-нд  болж, 17 баг өрсөлдлөө. Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Хүүхдийн төвүүдийн дунд болсон шалгаруулалтын эхний байранд 87-р сургууль, удаах байранд  Шавь цогцолбор, гутгаар байранд Амгалан цогцолбор сургууль оржээ.

Шилдэг гоцлол дуучнаар сурагч н.Оюун-Эрдэнэ, Язгуур урлагийн төрөлд  Шавь цогцолбор сургуулийн сурагч А. Хажидцогзол тэргүүлсэн юм.

Харин 84 дүгээр сургуулийн хөгжмийн хамтлаг хөгжмийн төрөлд , “Өнөр бүл” төвийн бүжгийн хамтлаг шилдэг бүжгийн хамтлагаар шалгарч тэргүүн байрын эзэд боллоо.

Дашрамд сонирхуулахад, уг наадмын шилдгүүд ирэх бямба гарагт гала тоглолт хийхээр болсон гэж БЗД-ээс мэдээллээ.


Б.Эрдэнэчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.