Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр
Reels

Өнөөдөр Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр

Урлаг Урлаг10/02/2026Шинэчлэгдсэн:10/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр удам залгасан уран бүтээлч, Гавьяат жүжигчин С.Ариунбямбын мэндэлсэн өдөр. Монголын тайз, дэлгэцийн урлагийн тод сод уран бүтээлч С.Ариунбямба СУИС-ийг 2000 онд төгсөж, ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Тэрбээр тайзнаа “Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев гэх зэрэг дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглосон байдаг. Харин дэлгэцийн уран бүтээлийн гараагаа 2002 онд “Гашуун аялгуу” кинонд тоглосноор эхэлж, улмаар “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Данжила баатрын дүрээр үзэгчдийн эчнээ танил болж, өнөөдрийг хүртэл 30 гаруй дэлгэцийн уран бүтээлд тогложээ.

Өнгөрсөн жил тэрбээр “Mongol stunt team”-ийн “В1 давхар” адал явдалт уран сайхны кино, “Хурд” хамтлагийн 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүтээсэн “Бүсгүй” уянгын драмын кино, “Ai production”-ы “Тэг цэг үйлдэл” сэтгэлзүйн триллер уран сайхны киноны гол дүрээр үзэгчилтэй уулзсан юм. Харин тун удахгүй буюу хоёрдугаар сарын 26-наас түүний гол дүрд нь тоглосон, найруулагч Б.Гарамхандын “Нийгмийн дайсан” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026
Reels Урлаг

Жүжигчин Н.Ялалт “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны киногоор үзэгчидтэй уулзана

19/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.