Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол бахархалын төлөө өнөөдөр нэгдэнэ
Нийгэм

Монгол бахархалын төлөө өнөөдөр нэгдэнэ

Урлаг Урлаг15/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eeeeeee7100823352014-05-15-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээлээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон бөгөөд 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

Уг хөгжмийг дахин сэргээж Монголын язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна. Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах "АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ"-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-нд буюу өнөөдөр АСА циркэнд зохион байгуулах гэж байна.

Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох “Алтай ятга” төсөлд зориулагдах юм. Тасалбарыг АСА циркийн касс, болон 1617 үнэгүй хүргэж өгнө.

1400 жилийн тэртээх баатарлаг өвөг дээдсийнхээ хүчирхэг аялгууг сонсож, Монгол бахархалын төлөө нэгдэцгээе!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.