Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Т.Борхүү: “Бардо” киноны дүрийг зохиолч маань надад зориулж бичсэн
Дуу хөгжим

Т.Борхүү: “Бардо” киноны дүрийг зохиолч маань надад зориулж бичсэн

Урлаг Урлаг15/05/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2d50ec9f95f2ac5cbig1552908422014-05-15-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Идүган энтертайнмент” студийн уран бүтээл “Бардо” хэмээх уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна /Бардо гэдэг нь хоёрын хооронд, аливаа оршихуйн завсар гэсэн утгыг илэрхийлсэн түвд үг аж/. Бид энэхүү кинонд Бор хэмээх сайхан сэтгэлт хөгшний дүрийг бүтээсэн ахмад уран бүтээлч, МУСТА Т.Борхүүтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.

-Таныг тайз дэлгэцэнд бүтээсэн олон сайхан дүрээр тань манай уншигчид сайн мэднэ. Та урлагийн замд хэрхэн хөл тавьсан талаараа бидэнд ярьж өгөөч?

-Эгч нь 1963 онд Улсын багшийн сургуулийн Кино драмын ангид орж, дараа жилээс нь л дэлгэцийн бүтээлд гарч эхэлсэн дээ. Сургуулиа төгсөөд 1967 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж, тэр цагаас хойш 50 гаруй жил урлагтай амьдралаа холбож явна.

-Та 50  гаруй жилийн хугацаанд тайз дэлгэцийн хэчнээн бүтээлд дүр бүтээсэн бэ?

-Кино гэвэл 50 гаруй кино бий. Театрын уран бүтээл болон олондоо. 30 гаруй жил ажилласан гэхээр санаанд багтамгүй тоо л гарна. Хатан болоод ч тоглож л байна, зарц болоод чиг л тоглож л байна. Нэг бүтээлд сайн ээж болж байхад нөгөө бүтээлд муу ээжийн дүрд тоглох жишээтэй.

-Та дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлжээ. Тэдгээрээс аль нь хүмүүст илүү хүрсэн гэж боддог вэ?

-Хүмүүс “Өглөө” киноны Дамирангийн эхнэр Хандын дүрээр илүү таньдаг юм.

-“Онцгой” Дамиран уу?

-Тийм, онцгой хэлтсийн дарга Дамирангийн эхнэр Ханд. Үсээ тайруулж ирээд ээждээ загнуулдаггүй юу.

-Уран бүтээлч хүн нас ахих тусмаа улам туршлагажиж, чанарждаг. Та бас тэр жишгээр яваа. Хамгийн сүүлд ямар, ямар уран бүтээлд ажиллав?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Өвөрмонголд очиж гурван кинонд тоглолоо. Одоо бас нэг киноны урилга авчихаад л байж байна. Эгч нь МУАЖ А.Энхтайваны “Идуган энтертайнмент” студийн үндсэн жүжигчин гэж явдаг. Гэхдээ энд, тэндээс урилга ирэхээр татгалзаж чаддаггүй, яваад л очдог. Сүүлийн үед клип, зохиомж, бүрэн хэмжээний болон богино хэмжээний кино их хийгддэг болсон. Залуу, авьяаслаг найруулагч нартай хамтарч ажиллаж байгаадаа баяртай явдаг. Эдэнтэйгээ хамт нас өндөр болсон гэдгээ мэдрэхгүй л бужигнаж явна даа.

-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Бардо” кинонд та ямар үүрэгтэй ажилласан бэ?

-Кино зохиолч Б.Баярмагнай анх санал тавьснаар энэ кинонд ажиллах болсон. Надад дүр бүтээхээс гадна бусад дүрүүдийн жүжигчдийг сонгох пробны ажлыг хариуцаж ажиллалаа. Эгч нь энэ дашрамд, кино зохиолч Б.Баярмагнайд онцгойлон талархлаа илэрхийлмээр байна.

Урлагтай амьдралаа холбоод 50 гаруй жил болж байгаа ч кино зохиолч нь надад зориулж дүр гаргаж байсан тохиолдол байсангүй. Харин Б.Баярмагнай зохиолч надад зориулж, “Бардо” кинонд миний нэрээр Бор гэдэг хүний дүрийг гаргаж бичсэн. “Энэ дүрийг танд зориулж бичсэн шүү” гэхэд нь үнэхээр их баярласан. Бас нэг юм хэлэхэд, манай кинонд тоглосон Б.Болор гэж хүү бий. Хоёрхон настай жаахан хүүхэд гэхэд үнэхээр сайн тоглосон. Энэ хүүхдийн авьяас чадвар бидний уран бүтээл сайн болоход нөлөөлсөн.

-Та бол “Алтан” үеийн уран бүтээлчидтай хамтарч ажиллаж байсан хүн. Тэднийхээ талаар өнөөдөр эргэн дурсахгүй юу?

-Д.Жигжид, “Сэлэм Тогмид” буюу найруулагч Ц.Цэрэндорж гуай, Д.Сумхүү, И.Нямгаваа гээд олон мундаг найруулагчтай хамтарч ажиллажээ. И.Нямгаваа чинь жаахан хурц зан ааштай ч гэсэн бас л мундаг найруулагч шүү дээ. Ер нь дээр үеийн найруулагчид бусдыгаа үлгэрлэдэг их мундаг хүмүүс байж.

Тийм ч учраас бидний урлагийн алтан шар зам өлзийтэй сайн явжээ гэж бодогддог юм. Тэр том найруулагчдаас дэг журам, сахилга бат гээд их юм сурч үлдсэн. Энэ нь ч миний дүр сонголт пробны ажил хийхэд хамгийн их нөлөөлсөн. Жүжигчин сонгоно гэдэг амаргүй. Урлагийн сургуулиудаар явна, олон хүнтэй уулзана, шилнэ, сонжино. Тухайн дүрд тохирох эсэх, авьяас чадварыг нь харахаас гадна хариуцлага даах чадварыг нь хүртэл харж байж сонгодог юм.

-Ажлаа хийх чадвараас гадна бас харах юм байдаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Ажлын үед цаг барьдаг байх, ажил таслахгүй байх, натурт гарсан үед найруулагчийн үүрэг даалгаврыг биелүүлэх чадвар гээд олон юм харна. “Алтан” үеийн найруулагчид маш хатуу дэг журамтай ажилладаг байсан. Одоогийн залуучуудад энэ чанар жаахан дутагдаж байна уу даа гэж хардаг. Дээр үед бол натурт гарсан байх үедээ хоолныхоо дээжийг хүртэл эхлээд найруулагдаа өгдөг тийм эрэмбэтэй байсан. Гэхдээ тэр үеийн хатуу дэг журам дор уран бүтээлч болсны хувьд тэр үеийн уламжлалыг залуу үедээ үлгэрлэж, дамжуулах юмсан гэж хичээж явдаг даа.        

         
Эх сурвалж: www.mminfo.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Аюүми Хамасаки Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийв

02/12/2025
Дуу хөгжим Урлаг

“MAMA awards 2025” хөгжмийн наадам болж, G Dragon оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо

01/12/2025
Дуу хөгжим Урлаг

Поп од Билли Айлишийн тоглолтыг нэрт найруулагч Жэймс Камерон кино болгоно

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse Japan” брэнд “Stranger Things” киноноос сэдэвлэсэн тусгай цуглуулга танилцууллаа

02/12/2025

Өмнөд Солонгост тайрмал үс тренд болж байна

02/12/2025

“Samsung” анхны гурван хавтастай эвхэгддэг гар утсаа танилцууллаа

02/12/2025

Аюүми Хамасаки Шанхайд нэг ч үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийв

02/12/2025

“Zootopia 2” Хятадад нээлтээ хийсэн даруйдаа 275 сая ам.доллар олж, рекорд тогтоов

02/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.