Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эрүүл мэнд»Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ
Эрүүл мэнд

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

Урлаг Урлаг14/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчин, тэр дундаа Альцгеймерийн эмгэг тусах эрсдэлийг бууруулдаг болохыг Швед улсад 25 жилийн турш 28 мянга орчим хүнийг хамруулан явуулсан өргөн хүрээний судалгаагаар тогтоожээ.

Судлаачид насанд хүрсэн 27 670 хүнийг дунд наснаас нь эхлэн өтлөх хүртэл нь ажиглажээ. Энэ хугацаанд тэнэгрэх өвчний 3208 тохиолдол бүртгэгдсэн байна. Тослог ихтэй бяслаг, цөцгий тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд тэнэгрэх өвчин ховор тохиолдож байсан хэдий ч бүх хүнд адилгүй байсныг судалгаа харуулжээ.

Судалгаагаар Альцгеймер тусах магадлалыг нэмэгдүүлдэг генийн хүчин зүйл илрээгүй хүмүүсийн дунд өдөрт 50 граммаас дээш тослог ихтэй бяслаг хэрэглэдэг хүмүүс бяслаг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад уг өвчнөөр өвчлөх магадлал нь 13-17 хувиар бага байжээ. Харин Альцгеймерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг “APOE e4” генийн хувилбартай хүмүүст бяслагийн хэрэглээ онцгой нөлөө үзүүлээгүй байна.

Мөн өдөрт 20 граммаас дээш тослог цөцгий хэрэглэдэг хүмүүсийн тэнэгрэх эрсдэл ерөнхийдөө 16-24 хувиар бага байсан аж. Харин тослог багатай бяслаг, сүү, тараг болон бусад исгэсэн бүтээгдэхүүний хэрэглээ болон уг өвчний эрсдэл хооронд тодорхой уялдаа ажиглагдаагүй байна.

Гэхдээ эрдэмтэд бяслаг, цөцгий нь тархийг шууд хамгаалдаг гэж дүгнэхэд эрт байгааг санууллаа. Учир нь судалгаанд хамрагдсан тослог сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчид нь ихэвчлэн өндөр боловсролтой, илүүдэл жингүй, зүрх судасны өвчингүй мөн чихрийн шижингийн хувь багатай байсан нь тархины эрүүл мэндэд нөлөөлсөн байх магадлалтай ажээ.

Аливаа нэг төрлийн бүтээгдэхүүнээс илүүтэйгээр амьдралын зөв хэв маягийг дагаж, зөв хооллох нь тархины эрүүл мэндэд хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Эрүүл мэнд Урлаг

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026
Эрүүл мэнд Урлаг

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026
Эрүүл мэнд Урлаг

“The Anxious Generation” ном Z үеийн сэтгэцийн хямралыг ухаалаг утасны хэрэглээтэй холбон тайлбарлав

23/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.