Ангилал: Эрүүл мэнд

“Дэлхийн мисс” тэмцээн АНУ-д 12-р сард болно. Нийт 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн oролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорсон. Тэрбээр өнөөдөр /2021.11.19/ АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.

Уртын сайхан дуунуудыг уран тансгаар амилуулж, түмэн олны хайр хүндлэлийн эзэд болцгоосон МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар Төрийн дээд одон медиалаар шагнуулжээ. Тодруулбал Д.Жавхаасайхан 02 дугаар сарын 10-нд буюу сар шинийн баярын битүүний урд өдөр “Алтан гадас” одонгоор, Д.Үүрийнтуяа 02 дугаар сарын 22-нд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж төрдөө үнсүүлж, түмэн олныхоо хайр хишгийг хүртжээ.

Монголын дуурийн дуучин, Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баяраар тус улсын БХЯ-наас зохион байгуулсан гала концертод оролцлоо.