Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Гэгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд
Сонин хачин

Гэгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг14/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёрдугаар сарын 14-ний өдөр дурлалт хосууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн, зүрх сэтгэлээ нээн, гэнэтийн бэлэг бэлддэг. Олон оронд өргөн тэмдэглэдэг энэ баярын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

  • Ромын эзэн хаан II Клавдигийн хаан ширээнд суух үед Валентин санваартан байсан гэсэн домог бий. Эзэн хаан Клавди  Ромын цэргүүдийг гэрлэж болохгүй гэсэн тушаал гаргасан ч Валентин цэргүүдийг нууцаар гэрлүүлж байжээ. Түүний энэ нууц ил болмогц санваартныг шоронд хорьсон гэдэг. Тэрбээр цаазлуулахаасаа өмнө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурлан мөргөл залбирлаараа охиныг эдгээсэн гэдэг.
  • Гэгээн Валентины өдрийн өглөө гэрлээгүй эсрэг хүйстнийхээ хүнтэй таарвал тэр хүн нь ирээдүйн хань нь болно гэж Дундад зууныхан итгэдэг байжээ.
  • Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг.
  • Баруун Европд Гэгээн Валентины өдрийг 13 дугаар зуунаас харин АНУ-д 1777 оноос эхлэн өргөн тэмдэглэх болсон байна.

  • Жил бүр Гэгээн Валентины өдрөөр дэлхий даяар 50 сая гаруй сарнай худалдаалагддаг гэнэ. “Rose” буюу сарнай гэх үгийн үсгийн байрлалыг соливол эртний Грекийн хайрын бурхан Эросын нэр болон хувирдаг гэдгийг мэдэх үү? Хэдэн зууны турш энэхүү цэцэг дурлалт хосуудын хайрын үгсийг дайх хамгийн тохиромжтой бэлэг байсаар ирсэн. Дэлхий даяар жил бүр 250 сая сарнай цэцэг Валентины өдрөөр зарагдаж дуусдаг бөгөөд баглаа цэцэг худалдан авч буй хүмүүсийн 61 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэх сонирхолтой судалгаа бий.
  • Америкчуудын хувьд гэгээн хайрын өдөр бол зөвхөн хосуудад бус бүх хүмүүст хамааралтай баяр. Тэдний ердөө 56 хувь нь энэхүү өдөр дурлалт хосдоо зориулан бэлэг худалдан авдаг бол 20 хувь нь гэр бүлдээ тэр бүү хэл дөрвөн хувь нь гэрийн тэжээмэл хөөрхөн амьтаддаа сэтгэл шингэсэн бэлэг бэлддэг гээч. Жил бүрийн хайрын өдөр тэд дунджаар 367 сая долларыг гэрийн тэжээмэл амьтаддаа бэлэг авахад зарцуулдаг.

  • Гэгээн Валентины өдөр шоколад, чихрийн худалдааны орлого нэг тэрбум гаруй ам.доллар давдаг гэнэ. Эл баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадны түүх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцаганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй. Эдүгээ хайрын баярын бэлгэнд зориулан зөвхөн америкчууд гэхэд 26 сая кг шоколадыг ганцхан өдрийн дотор худалдан авдаг. Сонирхолтой нь хосгүй хүмүүс ч энэхүү амттаны хамгийн том худалдан авагчдын нэг байдаг бөгөөд америк ганц бие залуусын 43 хувь нь энэ өдөр өөртөө шоколадны цуглуулга бэлэглэдэг гэнэ.
  • Жил бүр Гэгээн Валентины өдрөөр Шекспирийн зохиолын Ромео, Жульетта амьдарч байсан Верона руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж.
  • Голландад Гэгээн Валентины өдрөөр онцгой дүрэм үйлчилдэг. Эмэгтэй хүн хоёрдугаар сарын 14-ний өдөр эр хүнээс өөрийн нөхөр болохыг гуйж болдог. Харин эр хүн татгалзах бол хатагтайд торгон даашинз өгдөг гэнэ.
  • Япончуудын хувьд Гэгээн Валентины өдөр эрчүүдийн баяр болдог. Энэ өдөр эрчүүд нь төрөл бүрийн бэлэг, мэндчилгээнд дарагддаг гэнэ. Харин сарын дараа Цагаан өдөр тохиож, энэ өдрөөр бүсгүйчүүдээ хариу баярлуулдаг юм байна.
  • Ямайкад энэ өдөр ичимхий бүрэг занг нэг мөр гээдэг. Энэ өдөр хосууд гартаа зөвхөн хуримын бөгж зүүж, нүцгэн гэрлэх ёслол байдаг нь олон жуулчдыг гайхшруулдаг гэнэ.
  • Иран болон Саудын Арабт Гэгээн Валентины өдрийг хориглосон байдаг, хууль зөрчвөл их хэмжээний торгууль төлнө.
  • Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд энэ өдөр таалагддаг залуудаа төрөл бүрийн шоколадны цуглуулга бэлэглэн сэтгэлээ илчилдэг бөгөөд бүсгүйн сэтгэлийг залуу хүлээн авсан тохиолдолд гуравдугаар сарын 14-нд түүнд эргүүлэн цагаан шоколад бэлэглэдэг уламжлалтай. Харин залуугаасаа татгалзсан хариу сонссон бүсгүйчүүд тухайн жилийнхээ хайр дурлалын барцадыг гарган дөрөвдүгээр сарын 14-нд жантай гоймон заавал иддэг. Японоос эхлэлтэй “White day” хэмээх энэхүү өвөрмөц уламжлал ази залуучуудын дунд түгээмэл тархсан байдаг.
  • Хэдийгээр бүсгүйчүүд Гэгээн Валентины өдрийг илүүтэй догдлон хүлээж, ихэд чармайн бэлддэг ч эрчүүд л илүү их мөнгө зарцуулдаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд л Америкийн эрчүүд энэ өдрийн бэлгэнд 150 орчим ам доллар зарцуулсан бол эмэгтэйчүүд 85 ам.доллараас илүү мөнгө гаргаагүй гэсэн судалгаа гарчээ.

  • Durex компанийн хийсэн тооцооллоор Гэгээн Валентины өдрөөр бэлгэвчний борлуулалт 25 хувиар өсдөг гэнэ. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг гэнэ.
  • Валентины өдөр хосууд нэг нэгэндээ сэтгэлээ илчилсэн хайрын үгстэй мэндчилгээний карт илгээх явдал дундад зууны үеэс түгээмэл болсон бөгөөд хамгийн эртний карт Их Британийн Йоркийн музейн сан хөмрөгт одоог хүртэл хадгалаастай байдаг.
  • Дундад зууны үеийн Франц, Англид хоёрдугаар сарын 14-ний өдрийг тагтаа шувууд ижлээ олдог улирлын эхэн гэж үздэг байсан нь Валентины өдрийг улам романтик болгоход хувь нэмрээ оруулжээ. Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгон учрах хувь зохиолтой гэж эрт дээр цагаас бэлгэддэг байсан түүхтэй.
  • Америкийн Үндэсний Жижиглэн Худалдааны нийгэмлэгийн хийсэн судалгаагаар, Валентины өдөр хамгийн гүйлгээтэй байдаг бэлгийн нэгдүгээрт үнэт эдлэл жагссан байна. Өнгөрсөн оны Валентинаар гэхэд, америкчууд нийтдээ 5.8 тэрбум долларыг хайртыгаа баярлуулах үнэт эдлэл худалдан авахад зарцуулжээ. Оройн хоолны болзооны санал харин удаах байранд шалгарчээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026
Сонин хачин Урлаг

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026
Сонин хачин Урлаг

Чөлөөт авирагч Алекс Хоннолд дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэгийг эзэллээ

27/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Анна Каренина” сонгодог жүжгээс

14/02/2026

Гэгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд

14/02/2026

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

14/02/2026

Snoop Dogg-ийн өвлийн олимп дахь загварлаг, дэгжин хувцаслалтууд

13/02/2026

Ким Кардашьян, Льюис Хэмилтон хоёр болзож эхэлжээ

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.