Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ
Музей

Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ

Урлаг Урлаг16/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Луврын музейн тасалбартай холбоотой луйврын сүлжээг илрүүлэх өргөн хүрээтэй ажиллагааг Францын цагдаа нар явуулсны дараа тус музейд 10 сая гаруй еврогийн хохирол учирсан болохыг Парисын прокурорын газар тогтоожээ.

Энэ сарын 10-ны өдөр явуулсан ажиллагааны явцад музейн үүдэнд тасалбар шалгадаг хоёр ажилтан, жуулчны хэд хэдэн хөтөч болон луйврыг сүлжээг зохион байгуулагч нэг этгээдийг баривчилсан байна.

Эдгээр этгээд 20 хүнтэй жуулчдын бүлгийг зохион байгуулахдаа хүний тоог хэтрүүлж, Луврт нэвтрэх нэг тасалбарыг хоногт хэд хэдэн удаа олшруулан ашигладаг байжээ. Түүнээс гадна, жуулчдад, ялангуяа Хятадын иргэдэд албан ёсны кассаар тооцоо хийхгүйгээр музейд нэвтрэх, арай илүү үнэтэй “экскурс”-д хамрагдахыг санал болгодог байжээ. Мөн музейн ажилтнууд тасалбарыг шалгахгүйгээр нэвтрүүлснийхээ төлөө хахууль авдаг байв.

Харин Луврын захиргаа “жуулчны хөтчүүд хэт идэвхтэй ажиллах болсон, тасалбарын орлогод зөрүү гарах” болсныг анзаарчээ. Ингээд 2025 оны зургаадугаар сард шүүхээс “зохион байгуулалттай луйвар, мөнгө угаах, авлига” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөлтийн явцад сэжигтнүүдийн орон байранд хийсэн нэгжлэгээр 957 мянган еврог бэлнээр, мөн банкны дансан дахь 486 мянган евро болон хэд хэдэн автомашиныг хураан авсан байна.

Энэ бол дэлхийд алдартай Луврын музейд сүүлийн хэдэн сарын дотор гарсан хоёр дахь том гэмт хэрэг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард гэгээн цагаан өдрөөр тус музейгээс 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан билээ.

Одоогоор музей ердийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд нэвтрэх цэгүүдэд хяналтыг чангатгажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.