Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ
Утга зохиол

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

Урлаг Урлаг16/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж гүйцэтгэх захирлаа сонгожээ. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад есөн хүн материалаа ирүүлснээс ажлын хэсэг хоёр хүнийг шалгаруулж Удирдах зөвлөлдөө танилцуулсан байна. Улмаар орчуулагч, яруу найрагч М.Батбаярыг сонгожээ. Түүнийг олон нийт Мө.Батбаяр нэрээр нь, Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг орчуулгын бүтээлүүдээр нь сайн мэднэ.

Тэрээр уран бүтээлээ 2012 оноос эхэлсэн бөгөөд яруу найргийн “Намрын тэмдэгтүүд” (2015), “Бүгд өөрийн гунигтай” (2016), “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019) “Мөнгөн Будда авсан өдөр” (2023) найрууллын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” ном хэвлүүлжээ. Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” роман (2018), “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”, Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийн түүвэр, зохиолч Инь Шүэ Юүний “Авга ах” тууж зэрэг арав гаруй бүтээл орчуулсан байна.

“Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжгийн зохиолыг тэрбээр бичиж “Орфэй” театрын найруулагч М.Батболд найруулан тавьж байлаа.

Мөн “Пагмадулам” МУСК-ны зохиолыг хамтран бичсэн байна.

Түүнчлэн шүлгүүд нь Хятад, Япон, Испани, Англи хэлнээ орчуулагдаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ANIMO Festival 2026” есдүгээр сарын 12, 13-нд болно

12/09/2026

Брендан Фрейзер “The Mummy 4” киноны зураг авалтдаа орлоо

11/09/2026

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026

Гэри Олдман “Дараагийн Жеймс Бондод Жэк Лоуденыг сонгогдоно гэж найдаж буйгаа ярилаа

11/09/2026

Майкл Фассбендер, Кейт Бланшетт, Селена Гомес, Жо Элвин, Сэди Совералл нар нэг кинонд тоглож байна

11/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.