Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Тэр залууд
Утга зохиол

Шүлэг: Тэр залууд

Урлаг Урлаг19/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10390006_687350731301839_3032318746433563754_n5255348492014-05-19-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үнээ шиг бүдүүн болжээ гэнээ эхнэрээ тэр залуу
Үнэндээ Мисс байхад нь авч суучхаад мартаж
Үрчлээтэж эхэлжээ нүүр чинь гэнээ тэр залуу
Үүр цайтал агсарч нойргүй хонуулдаг байснаа мартаж

Ажлынхаа газрын залуухан хүүхэнтэй амраглаад
Авааль гэргий нь муухай харагдаад эхэлж
Авдаг, олдог хэд нь овоо болоод ирэхээр
Арчаагүй өмнөх амьдралдаа тэжээлгэж сууснаа умартаж

Хуруу хумс чинь муухай юмаа гэнээ тэр залуу
Хувцсаа угаалгаж хоолоо хийлгүүлдгээ мартаж
Дагуулаад явахдаа ичдэг болж гэнэ дээ тэр залуу
Даанчиг сайхан , залуу явсныг нь мартаж

Хэвлий харвин чинь нэг л бишээ гэнээ тэр залуу
Хэдэн үрсээ тээж төрүүлсний нь мартаж
Хөх чинь унжиж арьс чинь суларчээ гэнээ тэр залуу
Хүүгээ амлуулж сүүгээрээ өсгөснийг нь мартаж

Сайхан байхад нь унан тусан авч суучхаад
Санчганд нь хяруу унахад нь хаяад явчихдаг,
Үүрдийн залуугаараа байдаг амраг нь үгүй энэ орчлонд
Үнэнч хайр л зөвхөн мөнх байдаг гэдгийг огоорсон
Хэсэг тэнэг эрчүүдэд…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026
Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Бен Аффлек 14 настайдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байжээ

02/10/2026

“Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албаны үүргээ зөрчсөн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.