Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хааны ордонд тавтай морилно уу
Нийгэм

Хааны ордонд тавтай морилно уу

Урлаг Урлаг19/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-17052014-1400315008-89842587-bogd_haan5304825242014-05-19-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урин дулаан цаг айсуй. Үр хүүхэд найз нөхөддөө зав гаргаад хэрхэн хамтдаа өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлэх вэ хэмээн бодож байна уу.

Тэгвэл Богд хааны музейгээр зочлоорой. Үзэмж төгс орчин, дурсгалт уран барилга хэрхэн өнгө хоршиж танд амар амгаланг бэлэглэхийг эндээс мэдэрнэ.

Монос цэцэглэсэн цагаар эрхэм дотныхоо хүмүүстэйгээ Монголын түүх, соёл, шашны хосгүй нандин дурсгалуудтай танилцаж эх түүхийг эргэцээж, оюуны саваа мэдлэгээр дүүргэсэн шигээ ая тухтай өнгөрүүлэхийг та бүхэнд санал болгож байна.

Монголын сүүлчийн эзэн хаан богд Жавзандамба хутагт бол алс тэртээ Цастын оронд мэндэлсэн ч Богд Жавзандамбын хойд дүрээр тодорч 5 настайдаа Монголд залагдаж шашны тэргүүний өндөр сэнтийд заларч хувь тавилангаараа Монгол оронтой үүрд холбогдсон юм.

Ард түмний дунд асар өндөр нэр хүндтэй VIII Богдыг тэр үеийн жуулчин, судлаач, аялагчид “Амьд Бурхан” хэмээн зохиол, тэмдэглэлдээ дурдсан нь цөөнгүй. Тэр үнэхээр Монголын ард түмний Амьд Бурхан нь байсан юм.

Дахин сэргэсэн Монгол улсын эрх чөлөөний тэмцэлд уриалан дагуулагч эцэг нь байсныг түүх гэрчилэх амуй. Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст Богд хаантан танин мэдэхүйн шинэ содон болгоныг дээжлэн цуглуулах тун сонирхолтойн дээр эрдэм мэдлэгт туйлийн гаргуун, цаг үеийнхээ соён гэгээрүүлэгч байсан түүхтэй.

Үүний гэрч болох түүний ховор нандин цуглуулгууд, тухайн үеийн их хүрээний нэрт урчуудын бүтээн туурвисан танка зураг, зээгт наамал, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан алдарт Ногоон Дара Эх, 21 Дара эх тэргүүтэн болоод түүний дэг сургуулийн хөөмөл, цутгамал штүтээн урлал,  мөн Хаан ширээнд өргөмжлөхдөө тэргүүндээ асааж байсан Титэм, хаан хатан нарын ямба ёслолын хувцас, ордны дотоод тавилга, өдийгөөс 100 жилийн тэртээ германд хийгдсэн халуун хүйтэн тивийн элдэв амьтадын садга буюу чихмэл, 150 ирвэсийн арьсаар бүрсэн бүрэн сийлбэртэй гэр гээд гадаад дотоодын олон мянган үзэгчдийн нүд хужирлам үзмэрүүд таны өмнө нууцаа дэлгэх болно.

Монголын хаант төрийн гал голомт болсон Богд хааны ордон музей нь 1926 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 88 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй монголын анхдагч томоохон музейн нэг юм.

Ариун дагшин газар, түүхэн дурсгал, шилдэг үзмэрүүдийг таалан болгоохыг урьж байна. Тавтай морилно уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.