Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Номын баяр” өдөрлөг үргэлжилж байна
Нийгэм

“Номын баяр” өдөрлөг үргэлжилж байна

Урлаг Урлаг20/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c454d7abba6e350e0b47a05e38fb1867621400832014-05-20-09-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монголын Үндэсний Номын сан, МЗХ дэргэдэх Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Үнэт ховор номын музейтэй танилцах аяллыг зохион байгуулж, аялалд 30 гаруй залуучууд хамрагдсан байна.

 Номын өдөрлөг нь оюутан залуучуудад номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, номын солилцоо, хандивын үйл ажиллагаа өрнүүлэн олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах онцлогтой. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, олон нийтэд танилцуулах, ном зохиолыг судлах боломжийг нээж өгөх, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, оюутан залуусын ном унших идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж байгаа бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа юм байна. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох бол цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.