Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөдөр Ц.Оюунгэрэл сайд соёлын өвийн талаар илтгэл тавина
Уртын дуу

Өнөөдөр Ц.Оюунгэрэл сайд соёлын өвийн талаар илтгэл тавина

Урлаг Урлаг20/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_00416561369722014-05-20-11-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Нацагдоржийн номын санд шинээр шинэчлэн батлагдсан Соёлын өвийн тухай хуулийн талаар өнөөдөр илтгэл тавихаар болжээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш уг хуульд 2001, 2003, 2004, 2005 онуудад нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гэвч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци /ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”, “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенци”,  "Биет бус соёлын өвийн конвенци”, “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенци”-иудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн энэхүү хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.

2001 оны “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй, тухайлбал, эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдсээр байгаа аж. Соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа юм.

Т.Сайнбуян

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нисэх хүчний салбарын 100 жилийн түүхийг марканд дүрслэн мөнхөлжээ

23/05/2025

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

23/05/2025

Пэппа тоорой охин дүүтэй болно

23/05/2025

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.