Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сахиусан дара эх” судар “Дэлхийн дурсамж” – ийн өвд бүртгэгдлээ
Нийгэм

“Сахиусан дара эх” судар “Дэлхийн дурсамж” – ийн өвд бүртгэгдлээ

Урлаг Урлаг21/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-20052014-1400579889-1811573013-10294307_510112309111487_4989364136364306558_n8580586912014-05-21-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын “сахиусан дара эх” судар “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэгдлээ. Энэ сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн VI ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан Дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

Тус бүтээл нь XX зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэр танги данбо гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм. Энэхүү хамгийн жижиг содон бүтээл нь хэдэн онд туурвисныг тогтоох боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна.

Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ. Төвд хэлний 62 бадаг шүлэг, 250 мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаасан хосгүй бүтээл юм.

Энэхүү гайхамшигт бүтээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн байна. Анх 1998 онд байгуулагдсан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөр нь баримтат өв, ялангуяа ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох байдлыг хангах зорилготой олон улсын хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийг бүртгэн авч архив, номын санд хадгалагдаж буй үнэлэшгүй хөрөнгө, цуглуулгыг хадгалан хамгаалж үлдэх, тэдгээрт хандаж буй олон нийтийн ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалан 1992 онд эхлүүлсэн хөтөлбөр юм.

Г. Одгарав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.