Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголд анхдагч бүтээл
Нийгэм

Монголд анхдагч бүтээл

Урлаг Урлаг22/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
41aaca61e187025abig1233648162014-05-22-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эзэн Чингис хааны намтар оршоосон монгол тулгатны түүхэн их туурвил “Монголын Нууц Товчоо” хөлгөн судрыг түүхч, уран бүтээлчид олон янз хувилбараар толилуулсаар байгаа билээ.

Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд “Монголын Нууц Товчоо”-г төрөл бүрийн цаасан дээр хэвлэхээс гадна мод, чулуу, даавуу, торго, үнэт метал дээр сийлж сийлбэрлэн дэлхийн хүн ардад толилуулж, эл эрхэм бүтээлийн үнэ цэнийг улам өсгөсөөр байгаа юм. Гүн гүнзгий утга агуулгын сацуу олон янз хийц загвар гэдэг тухайн бүтээлээ улам алдаршуулахаас гадна бэлгэдлийн их ач холбогдолтой. Өдийг хүртэл монгол тулгатны түүхэнд “Монголын Нууц Товчоо” хөлгөн туурвилыг зөвхөн ном хэлбэрээр түгээн толилуулж байснаас биш бэлгэдэл зүй, энерги мэдээллийн агуулгаар дэлгэрүүлж байсан нь үгүй юм.

Тэгвэл Их хаадын үзэл санааг дэлгэрүүлж, түүх соёлын ном бүтээлийн салбарт тэргүүлэгч “Төрт Ёс, Хаадын Сан” “Монголын Нууц Товчоо”-г энерги мэдээлэл, бэлгэдэл зүйн агуулгаар анхлан сэдэж туурвижээ. Өөрөөр хэлбэл нэгэн дэлгэмэл их хуудаснаа “Монголын Нууц Товчоо”-г багтаан толилуулж, нар, сар, тэнгэр үзлийн цөм болсон хас хээний олон хэлбэр загвараар гэрэлтүүлэн талбисан нь Монголд анхдагч бүтээл болжээ. Энэхүү бэлгэдэлт бүтээлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас баталгаажуулан соёрхсон байна.

“Монголын Нууц Товчоо”-г нэгэн дэлгэмэл хуудаснаа толилуулсан бэлгэдлийн энэхүү хосгүй бүтээлийг номынх нь хамт цогц болгон төрийн түшээд, Улсын Их Хурлын гишүүдийн Их хурилдайн ширээнээ дэлгэн тавихаар болсон нь олон түмний түүхэн мэдрэмж суларсан өнөө үед цагаа олсон үйл явдал болох нь эргэлзээгүй. “Монголын Нууц Товчоо”-г үл ойшоох нь эх орноо эх орон биш, тэнгэрийг тэнгэр биш гэсэнтэй агаар нэгэн болох тул судсаар нь монгол цус гүйж, цээжинд нь монгол зүрх лугшин буй хэн бүхний эрхэмлэх бэлгэдэл мөн гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд биеэрээ үлгэрлэхшаардлага тулгарч байна. Төрийн түшээдийн түүчээлэх энэ арга хэмжээг удаалан өрнүүлэхээр олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд Монгол түүхийн хүчирхэг үеийн бэлгэдэл болсон дэлгэмэл “Монголын Нууц Товчоо” айл өрх, албан өргөө бүхэнд залагдах нь монголчуудыг оюун санаагаар нэгтгэж, хөгжлийн шинэ үед дэвшүүлэх нь эргэлзээгүй буй за. 

“Төрт Ёс, Хаадын Сан”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.