Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“В” продакшн энэ жилийн уран бүтээлийн нээлтээ хийлээ
Уртын дуу

“В” продакшн энэ жилийн уран бүтээлийн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг22/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS22212654300202014-05-22-15-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo IMGS2219_zps5c75967c.jpg

“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд 2005 онд “Хайрын хүч” цомгоо гаргаснаар соло дуучныхаа карьерыг амжилттай эхлүүлсэн билээ. Тэрээр 2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр “В Рroduction” студийг байгуулж, шинэ залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, ‘Турван охин" гэх мэт дуучдын цомгийн сурталчилгаа, продюсерээр ажиллаж олны танил болгож чадсан.

Энэ жил “В” продакшны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Бид4” хамтлаг, “Гурван охин” хамтлаг багтаж байгаа. Мөн энэ онд “В” продакшны захирал Д.Болд дуучин Б.Амархүү болон МУГЖ, Зууны манлай дуучин, поп дива Б.Сарантуяа нарын шинэ цомгийн продюсерээр ажиллаж байна. 2014 оны уран бүтээлийн нээлтийг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог “Хувцсаа тайчаад шид”, “Бид4” хамтлагийн анхны бие даасан цомог “Бид4”, “Гурван охин” хамтлагийн “В” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог болох “Хурдлах тусам”-аар эхлүүллээ.

 photo IMGS2247_zps8b6b5417.jpg

“В” продакшны захирал, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид” цомогт багтсан “Хувцсаа тайчаад шид” дуу үзэгчдийн хүртээл болж, хөгжмийн нэвтрүүлгийн чартуудыг тэргүүлсээр байна. Мөн “Бид4” хамтлагийн анхны цомогт багтсан “Хайртай”, “Оройтоогүй" зэрэг дуунууд хэдийнээ хөгжмийн нэвтрүүлгүүдийн чартуудын дээгүүр байранд жагссаар байгаа юм. “В” продакшнаас гарч буй бүх цомгууд хөгжмийн чанар, дугаралтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа бөгөөд цомгуудын хөгжмийн тохируулга /mix, mastering /-ыг ОХУ-ын Москва хот дахь “/Iivo” рекордс хийж гүйцэтгэжээ. “В” продакшн 2012 оноос буюу “Монгол поп-2” цомгоос эхлэн “/ivо”рекордстойтой хамтран ажиллаж байгаа аж. Харин цомгууд мөн л “В” продакшнтай 2006 оноос хойш гэрээтэй ажилласаар ирсэн БНСУ-ын шилдэг үйлдвэрт хэвлэгджээ.

 photo IMGS2234_zpsa8ae44b0.jpg

Дашрамд сонирхуулахад дуучин Д.Болдын 2006 оноос хойш бие даан гаргасан бүх цомгууд нь itunes, Аmazoп, Spotify, Googlе р1ау зэрэг цахим дэлгүүрүүдэд байршиж, 2013 оны нэгдүгээр сараас хойш борлуулагдаж байгаааж. Борлуулагдсан цагаасаа хойш цомгууд нь эрэлт ихтэй байж, монгол арр1е stогө- ийн дээгүүр байранд жагсаж байна. Шинээр гарч байгаа “Хувцсаа тайчаад шид” цомог нь ч дээр дурдсан дижитал дэлгүүрүүдээр борлуулагдах ажээ. Мөн iphone, ipad-д зориулсан “Дуучин Болд” аппликейшн байдаг. Тун удахгүй апйгоИ утастай хэрэглэгчид энэхүү аппликейшнийг ашиглах боломжтой болох юм. Энэхүү аппликейшн нь дуучны цомгуудыг сонсох, клипүүдийг үзэх, дуртай дуугаа itunes-ээс худалдан авах, тухайн дуугаа fасеЬоок, twitter-т хуулж болдгоороо онцлог юм. Удахгүй “В" продакшны “Гурван охин”, “Бид4” хамтлагуудын цомгууд мөн itunes дижитал дэлгүүрээр худалдаалагдахаар гэрээ хийж байгаа юм байна.

 photo IMGS2210_zpsa0cea33d.jpg  photo IMGS2211_zps8fd51f2c.jpg  photo IMGS2231_zps8dae1167.jpg   photo IMGS2233_zps6b1f6d0f.jpg    photo IMGS2224_zpsc5f0d725.jpg  photo IMGS2217_zps39d6920f.jpg  photo IMGS2201_zpse9e27016.jpg  photo IMGS2214_zps29622992.jpg  photo IMGS2226_zpse8bb13b2.jpg   photo IMGS2204_zpsf8fd184c.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.