Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Солонгосын уран бүтээлчид Чио Чио Сан дуурийг хамтран толилуулна
Нийгэм

Монгол, Солонгосын уран бүтээлчид Чио Чио Сан дуурийг хамтран толилуулна

Урлаг Урлаг23/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-23052014-1400817654-1860430915-Чио_чио_сан3305177312014-05-23-13-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн алдарт хөгжмийн зохиолч  Ж.Пуччинийн “Эрвээхэй хатан”  буюу Чио Чио Сан дуурийг Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран энэ сарын 24-25-ны өдөр толилуулна.

 Үзэгчдийн сэтгэл зүрхийг татаж дэлхийн театруудын чансааг үргэлж шалган, илтгэж байдаг хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь XIX зууны эхний хагаст Японы Нагасаки хотод болж өнгөрсөн түүхийг өгүүлнэ. Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хасын тунгалаг царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг.

Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, Рю Мён Ү /БНСУ/, найруулагчаар Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан нар ажиллаж байна. Гол дүр Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ -д  СТА Б.Эрдэнэтуяа, Сузуки /зарц эмэгтэй/-д СТА М.Дариймаа, Пинкертон   /Америкийн цэргийн дэслэгч/-д  Г.Шижирболд болон УДБЭТ-ын найрал дуучид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөх юм.

Сонирхуулахад, өнгөрсөн  сарын 25-28-ны өдөр БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрт манай театрын гоцлол дуучин Р.Доржхорлоо, Э.Бумхүү Б.Гомбо-Очир, Ж.Бямбажав нар айлчлан тус дуурийг БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.