Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЗХ 3500 мод тарьлаа
Нийгэм

МЗХ 3500 мод тарьлаа

Урлаг Урлаг26/05/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10396361_676289822408062_1287125012_n202609522014-05-26-09-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлсэн байгууллага гэж хэлж болохоор байлаа.

Учир нь МЗХ-ны гүйцэтгэх хорооны бүх ажилчид, МЗХ-ны дэргэдэх клубууд мөн Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуучууд Багануур дүүрэгт 3500 мод тарьж нийслэлд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд топ Г.Уранцэцэг хүртэл нэгдэж нэгэн өдрийг залуучуудтай мод тарьж, цэвэр агаарт өнгөрүүлсэн байна. 3500 мод тарьсан залуучуудын өдрийн хоолны мөнгийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат твиттерээр зарлаж хандиваар босгосон бөгөөд хилийн цэргийн 052 ангийн байлдагчид бэлдсэн байна. Ямартай ч залуучуудын тарьсан модыг зун намрын турш 35 залуучууд услаж, тордож, цаашдын ургах үйл явцад хяналт тавьж ажиллах бөгөөд ажилчдын цалинг “Korean Air” компани хариуцаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд нийслэлд 3500 мод нэг дор тарьсан удаагүй. Тиймээс МЗХ-ны залуучууд болон Эрдэнэ сумын МСҮТ-ийн 100 залуу, хилийн цэргийн 052 ангийн байлдагчиддаа баяр хүргье мөн энэхүү үйл ажиллагаа “Спирт үү, спорт уу” аян шиг орон нутгийн залуучуудад хүрч “давалгаалах” болтугай.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.