Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Бүсгүй хүний хайр
Утга зохиол

Шүлэг: Бүсгүй хүний хайр

Урлаг Урлаг28/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүслийн минь энгэрт нуугдах

Хяслыг би олж хараагүй

Халуун бүдэг аниргүйгээс

Хайрыг чинь би олж хараагүй

Мөнгөн гэрэлтэх нүднээс чинь

Мэлтгэнэх зүрхийг чинь би хараагүй

Сувдан дусал нулимснаас чинь

Сэтгэлийг чинь би олж хараагүй

Холдон одох хөлнөөс чинь

Хорогдох бүдрэлийг би хараагүй….

Бороонд балартах мөрнөөс чинь

Бурханы дүрийг би харлаа

Хүсэл тачааллын гүнд нуугдсан

Хайр байсныг би мэдсэнгүй

Догдлон цохилох зүрхнээс чинь

Далдлах энхрийлэлийг чинь би мэдсэнгүй

Сэвэлзэн найгах сэтгэлийг чинь

Сэмэлж байснаа ухаарсангүй

Духан дээр минь үнсээд одоход

Сүүлчийх гэж ойлгосонгүй

Бардам цагаан тэнгэр шиг заларч

Дардан замаар алхаж байснаа мэдсэнгүй….

Тэнгэр газрын заагт

Тэргэл сар шиг явснаас 

Бүсгүй хүний хайранд эрхэлж

Бүлээн сэтгэлийн эгшигээр бүйвээлэгдэж

Нар шиг мандаж

Сар шиг гэрэлтэж байснаа ухаараагүй явжээ…..

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.