Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
Утга зохиол

Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа

Урлаг Урлаг04/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
smoke2914899482014-06-04-15-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
Тэр тамхи татдаг…
Сэрэмгүй зүүдэнд түүнтэй уулзана гэж найдан
Тэр тамхи татдаг…
Тэвэр дүүрэн дурсамжаа санан суухдаа
Тэр тамхи татдаг…
Тэгээд өнгөрсөнд үлдсэн өөрийгөө өрөвдөн
Тэр тамхи татдаг…

Санаа алдан бодолд дарагдан хэвтэхдээ 
Тэр тамхи татдаг…
Саяхан тэвэрт нь байсан түүнийг үгүйлэн
Тэр тамхи татдаг…
Салаад явсанд нь гомдохдоо нулимсаа тэвчин
Тэр тамхи татдаг…
Сэтгэлээ хууран ирнэ гэж хүлээн харуулдан
Тэр тамхи татдаг…

Шунал, тачаал, халуухан энгэрт нь ойртоход
Тэр тамхи татдаг…
Шалаар дүүрэн хувцас түүнийх нь биш болохоор
Тэр тамхи татдаг…
Шаналалдаа зүүрмэглэн үүр цайхыг хүлээхдээ
Тэр тамхи татдаг…
Шал танихгүй бүсгүйн өвөрт дурамжхан сэрэхдээ 
Тэр тамхи татдаг…
Шартатлаа уун гунигаа умартах маргаашийн төлөөсөнд
Тэр тамхи татдаг…
Шалдаа буусан сэтгэлээ утаа болон замхруулах гэж
Тэр тамхи татдаг…

Тэр татсаар л байгаа… Тэр татсаар л… байгаа…

www.URLAG.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.