Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»УКА: Mаке up бол дотоод сэтгэлийн гадаад илрэл
Үндэсний хөгжим

УКА: Mаке up бол дотоод сэтгэлийн гадаад илрэл

Урлаг Урлаг07/06/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
deejis27-news4-top3-164821-21383582689652135142014-06-07-13-06[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Ука дуучин бас бүжигчин төдийгүй мэргэжлийн makeup артистуудаас дутахааргүй будалт хийдэг. Урьд нь гоо сайханч байсан гэж сонссон?

-Эмэгтэй хүн бүр л өөртөө гоо сайханч байх. Тиймээс makeup сонирхдоггүй эмэгтэй хүн гэж ховор. Өөрийгөө сайхан харагдуулж, түүнээсээ таашаал авна гэдэг эмэгтэй хүн бүрийн дуртай зүйл. Миний хувьд makeup-д их сонирхолтой. Уран бүтээлч хүн болохоор нүүр будалтаа өөрөө хийх шаардлагатай үе ч гарна. Миний makeup-ын багш бол миний найз Эрдэнэсувд бүсгүй байдаг. Сувдаагаар makeup хийлгэхдээ сэтгэл хангалуун байдаг.

–Таныг өөрчлөлтөөс айдаггүй эмэгтэй байх гэж бодож байна. Гадаад дүр төрх, стиль имижийн хувьд өөрчлөгдөхдөө хэр зоригтой алхам хийдэг вэ?

-Өөрчлөлтөөс огт айдаггүй. Байнгын өөрчлөлт надад таалагддаг. Өөрчлөлтөнд ч бэлэн байдаг. Өөрийгөө тал талаас нь харж, нээнэ гэдэг надад бол амьдралын сонирхолтой хэмнэл. Уран бүтээлч хүн нэг л хэвэндээ байгаад байвал түүндээ дасч эхлэнэ. Миний хувьд өөрчлөлт гэдэг бол гэнэтийн сайхан зүйл. Шинэ мэдрэмж. Урлагийн хүн ч гэлтгүй эмэгтэй хүн өөрчлөлтөөс айдаггүй, зоригтой байвал надад гоё санагддаг шүү.

-Укагийн нүүр будалтыг анзаарахад гал цогтой час улаан уруулын будаг түлхүү харагддаг. Укагийн нүүр будалтын алтан дүрмийг сонирхмоор санагдлаа?

-Миний makeup-ын алтан дүрэм бол “Гэрэл сүүдэр”. Ямар ч нүүр будалтыг өөгүй цэвэр харагдуулахад гэрэл, сүүдэр маш чухал. Makeup artist-уудын хувьд ч гэсэн энэ дүрмийг л хэлэх байх. Миний хувьд тод өнгө өөрийн дүр төрхийг илүү тодруулж өгдөг. Хүнд будалтууд хийхийн оронд өөрийн дүр төрхөнд тохирсон тод өнгийн уруулын будгаар ч сайхан харагдаж болно.

-Хэрвээ Ука дуучин болоогүй байсан бол makeup artist болох байсан болов уу?

-Магадгүй шүү. Ямар ч л байсан урлагтай ойрхон л хүн болох байсан.

–Таны хоёр жилийн өмнөх ярилцлагыг уншиж байхад гэр бүлтэй болохоо аль эрт төлөвлөчихсөн гэж байсан. Тэр цаг нь ойртож байгаа болов уу?

-Ер нь бол ойртож л байгаа байх. Яг тэр өдийд төдийд гэж товлоогүй л байна. Гэхдээ мэдээж амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн юм чинь түүнийг цаг хугацаа л харуулах биз. Уран бүтээлээ хийгээд явж байхад цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Тийм болохоор амьдралыг, тэр тусмаа хувь тавиланг урьдчилан төлөвлөсөн ч гэсэн цаанаасаа бий болох ёстой зүйлс гэж бий шүү дээ.

-Хүн өөрийн дотоод сүнснийхээ ижлийг үргэлж хайж байдаг гэж зураач Я.Булгантай ярилцаж байхад хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үнэхээр гайхалтай хэлжээ. Би зуун хувь санал нийлж байна. Одоо бол Ука гэдэг хувь хүн, уран бүтээлч хүн хийж бүтээх зүйлээ хийчихээд, үр дүнг нь харчихаад түүнийхээ дараа өөртэй минь адилхан тэр дотоод сүнсний ижил минь гарч ирээсэй гэж хүсэх болно. Хүмүүс өөрөөсөө огт өөр ертөнцийг эрж хайдаггүй байх гэж бодож байна. Хүн өөрөөсөө өөр хүнийг хайж байгаа юм шиг боловч угтаа бол өөрийнхөө л нөгөө талыг хайж байдаг гэж боддог.

-Дизайнер Катя Золтой хамтран салон нээсэн гэж байсан?

-Салон гэхээсээ стилист тодорхойлогч гэж болох юм. UK fashion нэртэйгээр анх 2011 оны 11 сарын 6-нд миний төрсөн өдрөөр байгуулж анхны зураг авалтандаа хамт орж байсан. Бид хоёр өөрсдөө урлагийн хүмүүс, урлагийнхантай ойр байдаг болохоор стилист хийнэ гэдэг бол илүү ойр санагдсан. Би энэ ажилдаа ч дуртай.

-Укагийн хувьд өөрөө бүжигчин. Танай хамтлагийн уран бүтээлүүд бүжиггүй байна гэж байдаггүй. Бүжигчин болохоороо ч одоог хүртэл ийм сайхан бие, галбиртай байдаг болов уу?

-Баярлалаа. Миний хувьд ямар нэг дэглэм барьдаггүй. Байнгын дасгал сургуулилттай байдаг болохоор хоолны дэглэм барих ч аргагүй байдаг. Харин тос өөх ихтэй хоолноос татгалзаж, эрүүл хоолоор алдсан энергиэ нөхдөг. Нөгөөтэйгүүр урлагийн хүн сайхан харагдах ёстой, гоо сайхан байх ёстой гэдэг шалгуур өндөртэй шүү дээ. Муухай харагдах эрх байхгүй. Ийм байдаг нь ч надад таалагддаг. Эмэгтэй хүн өөрөө өөртөө өндөр шалгууртай байх ёстой шүү дээ.

-Нүүр будалтыг өөрийнхөө үгээр юу гэж тодорхойлох вэ?

-Хүн нүдээ анихдаа сайн сайхан зүйлийг төсөөлж хардаг. Харин нүдээ нээхэд дотоод гадаад ертөнц хоёр зөрдөг. Тиймээс нүүр будалт гэдэг бол дотоод гоо сайхны төсөөллийн илрэл юм. Өөрөөр хэлбэл хүн “би тийм харагдахыг, тийм байхыг хүсч байна” гэж дотроо төсөөлдөг, тэр төсөөллөө нүүр будалтаараа гадагшлуулдаг гэж боддог. Тэгэхээр makeup гэдэг бол дотоод сэтгэлийн гадаад илрэл л юм даа.

Энэ мэт сонирхолтой материалыг “Дээжис” дижитал сэтгүүлийн зургаадугаар сарын дугаараас уншина уу.

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

Эх сурвалж: Дээжис сэтгүүл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.