Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ж.Оюундарь: Хүн ганцаардахаараа манекен болдог
Дуу хөгжим

Ж.Оюундарь: Хүн ганцаардахаараа манекен болдог

Урлаг Урлаг09/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8a532fb695d4991ebig6863171092014-06-09-12-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  УДЭТ-ын тайзнаа хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх “Манекен” жүжиг гуравхан дүртэй. Манекен гэхээр бидний олонхи загварын тайзнаа гунхан алхах загвар өмсөгчдийг боддог. Эсвэл дэлгүүрийн шилэн хоргонд байх хиймэл хүмүүсээр төсөөлдөг. Гэтэл бидний амьдран буй энэ цаг үед ч манекен олон байдаг гэдгийг эл жүжиг харуулж буй гэнэ. Нийгмийн сэтгэлзүйн драм хэмээн тодотгосон эл жүжгийн Алягийн дүрийг гавьяат жүжигчин Ж.Оюундарь амилуулж буй юм. Түүнтэй уулзаж шинэ жүжгийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ жүжгийн тань нээлт 11-нд гэсэн. Үзэгчдэд толилуулахад бэлэн болчихсон уу?

-Оросын зохиолч Николай Колядагийн “Манекен” гэж жүжгийн нээлт энэ сарын 11-нд болно. Энэ жүжгийг найруулагч Батнайрамдал тайзнаа амилуулж, туслах найруулагчаар Жавхлан ажиллаж, бүжгийн хөдөлгөөнийг Ган-Очир зааж зөвлөж байгаа. Жүжигт Болд-Эрдэнэ, Отгонцэцэг, Оюундарь гэсэн ердөө гурван жүжигчин тоглож байгаа ч арын албаныхан гээд олон хүний хөдөлмөр дээр босч буй бүтээл. Бүгд гар сэтгэл нийлэн зүтгэснийх жүжгээ үзэгчдэд толилуулахад бэлэн болсон. Нээлтийн өдрөө хүлээгээд тайзны сургууль хийгээд дутуу гуцуугаа нөхөх гээд бүгд завгүй л байцгаана.

-Юуны тухай жүжиг юм бэ?

-Нийгмийн хоцрогдож үлдсэн хэсгийн амьдрал. Манай улсад хөдөө орон нутагт, алслагдсан суманд амьдардаг хүмүүс хөгжлөөс хоцорчих гээд байдаг тал бий. Бүр амьдралдаа зурагт ч үзэж үзээгүй хүнтэй таарч мэднэ. Тэр хүмүүсийн амьдралын сайхан нь юу юм, муухай нь юу юм, тэд нийгмээс юуг олж авч байна, юунаас нь хоцорч байна гэдгийг харуулж чадсанаараа энэ жүжиг гайхалтай.

-Энэ жүжгийг яагаад “Манекен” гэж нэрлэсэн юм бол?

-Коляда зохиолчийн бичсэн хэд хэдэн зохиолыг уншиж үзсэн. Энэ хүн ихэвчлэн хүний оюун ухаанд, нийгэмд дутагдаж байгаа тэр зүйлийг гаргаж ирэх, хүний ганцаардлын тухай бичих сонирхолтой санагдсан. Манекен гэдгийг маш олон янзаар тайлбарлаж болно л доо. Зохиолчийн өөрийнх нь тайлбар бол хүн ганцаардсан үедээ манекен болдог. Бодолд орсон үедээ мөн л манекен болдог. Дараагийн тайлбар нь нийгмээсээ буюу нийгмийн хөгжлөөс хоцроод ямар нэгэн зүйлд хамрагдаж чадахгүй байгаа тэр хэсэг хүмүүсийг бас манекен гэж хэлж болдог. Үргэлж бусдыг даган дууриаж байдаг, өөрийн гэсэн онцлоггүй тэр хүмүүсийг бас манекен гэж хэлж болдог гэх жишээний олон янзаар тайлбарлаж болох юм.

-Таны бүтээж байгаа Аля бүсгүйн дүр юугаараа онцлог санагдав?

-Аля маш сайхан сэтгэлтэй, аливаа юманд буурьтай ханддаг, хатуужилтай, тэвчээртэй, ямарваа нэгэн юмыг зохицуулж, зохицож чаддаг эмэгтэй. Энэ дүрээр эмэгтэй хүн ямар байх ёстойгоос гадна бүсгүй хүний мөн чанар гэж юу вэ гэдгийг харуулж байгаа. Ер нь Аля шиг эмэгтэйчүүд Монголд маш олон.

-Та хэдэн Алягаас шалгарч энэ дүрийн эзэн болсон бэ?

-Батнайрамдал найруулагч “За Дариа эгчээ би тантай хамтарч ажиллахыг ялангуяа сэтгэхүйн драм дээр хамтрахыг маш их хүсдэг. Одоо тэр хүсэл минь биелэх гэж байна. Энэ зохиол дээр Аля гээд бүсгүйн дүр байгаа тэр дүрийг би танд л өгмөөр байна. Та л энэ дүрийг амилуулж чадна” гээд зохиолоо өгсөн. Тэгээд л жүжгийн анхны бэлтгэл нэгдүгээр сард эхэлсэн дээ.

-“Манекен”-ы дараа ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Манай театрт хэрэгжиж буй бэсрэг жүжгийн төсөлд оролцох долоон жүжгийн гурваас нь урилга авсан. “Манекен”-ы дараа А.Очирбат найруулагчийн “Буруугүй буруутан” гээд жүжигт тоглоно. Ирэх намар үзэгчдэд хүргэх юм. Цаг заваас шалтгаалаад Ч.Найдандарж найруулагчийн “Чөлөөт хос” жүжгээс татгалзахаас аргагүй болсон. Киноны ажлууд ч байгаа. Удахгүй театр амарна.

-Хэзээнээс амрах вэ. Амралтаа яаж өнгөрүүлэхээ төлөвлөсөн үү?

-Би амрахыг үнэхээр хүсч байна. Яагаад гэхээр арванхоёрдугаар сараас хойш нэг ч өдөр амраагүй. Манай амралт долдугаар сарын 15-наас эхэлдэг. Амралтаараа сайхан амарна л гэж бодож байна, яг төлөвлөсөн зүйл алга. Бас киноны урилга нэг биш ирсэн учраас тэр бүгдтэйгээ уялдуулах хэрэгтэй болно.

-Нууц биш бол ямар кинонд тоглох урилга авсан бэ?

-Одоохондоо зохиолуудаа уншиж амжаагүй л явна. Эхлээд энэ хоёр жүжгээ гараас гаргах хэрэгтэй. Тэрний дараа зохиолуудаа уншиж танилцаад тоглох эсэхээ шийднэ дээ
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифт шинэ цомог гаргана

12/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Орчлон ертөнц дэх хамгийн том хар нүхийг илрүүлжээ

13/08/2025

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийг байлдан дагуулж байна

13/08/2025

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

13/08/2025

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тайзнаа дахин амилна

13/08/2025

“Seventeen” хамтлаг ЮНЕСКО-д 250 мянган доллар хандивлажээ

13/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.