Ерөнхий зохион байгуулагч:
- “Ардчилсан Хүчний Холбоо” Төрийн Бус Байгууллага
- Монголын Реп Хип Хоп Академи
Хамтран ажиллагч байгууллагууд:
- Эрүүл Мэндийн Яам
- Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яам
- Гадаад Харилцааны Яам
- Цагдаагийн Ерөнхий Газар
- Гаалийн Ерөнхий Газар
- НЗДТГ
- “Гэрэлт медиа” групп
- Дугуйн холбоо
- Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо
- Монголын Таеквондогийн холбоо
- June продакшн
- Монголын чопперчид
Дэмжигч байгууллагууд:
- СЭМҮТ
- НЭМГ
- Нийгмийн Эрүүл Мэндийн Газар
- Хар Тамхи Мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг
Мэдээллийн ивээн тэтгэгчид:
За МҮОНТ, UBS, C1, MN-25, SBN, NTV, Shuud tv, Olloo tv, TV10, PPTV, Mass press-ETV, Zone.mn, Hot news, Bataar.mn, Өнөөдөр сонин, FM 105.5, , Зууны мэдээ, FM99.7, Fm 98.5
Зорилго: Хүүхэд залууст зөв амьдралын хэв маягийг сурталчлах. Ингэснээр ирээдүйгээ эрсдэлд оруулж болзошгүй хүчин зүйлсд үгүй гэж хэлэх ухамсартай болгохыг хичээж байгаа явдал юм. Манай аянд хүүхэд, залуусын үлгэрлэн дууриадаг хамтлаг, дуучид оролцож байгаагаараа онцлог болж байна.Хөгжмөөр хүн хүмүүждэг. Залуусын хамгийн хялбар ойлгох “хэл”бол дуу хөгжим юм.Иймээс бид тоо баримт ярьж нуршилгүй, үхнэ зовно гэж цочроон сүүрдүүлэлгүйгээр нэгэн өдрийг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан өнгөрүүлэх гэж байна. Хамгийн их ач холбогдол өгч байгаа зүйл маань энэ аянтай холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагууд нэг дор цугларч тулгамдсан бэрхшээлүүдийн талаар ярьж, хэлэлцэн хамтдаа гарц хайх юм.
Аяны онцлог:Жил бүрийн 6-р сарын 26-ний өдрийг дэлхий даяар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаалалтын эсрэг тэмцэн өнгөрүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-аас санаачлан энэ удаа “Саруул монгол” аян олон нийтийн аяныг өрнүүлж байгаа юм. Аян нь 2014 оны 6-р сарын 23-29-ний хооронд нийт 7 хоног хэрэгжих бөгөөд энэ хугацаанд ХМХ-ээр нээлттэй хэлэлцүүлэг, залууст хандсан мэдээлэл, уриалга зэргийг явуулна. 6-р сарын 29-ний өдөр авто болон явган парад Сансарын тунелиэс-зүүн 4 зам- Чингисийн талбай маршрутаар явах бөгөөд Чингисийн талбай дээр оролцогч байгууллагуудын мэдээлэл түгээх өдөрлөг болно. Мөн орой нь Чингисийн талбайд хип хоп электро шоутай. Энэ удаагийн шоуг реп хип хоп хамтлаг дуучдын оролцоотойгоор хийх юм.
Үйл ажиллагааны хөтөлбөр
2014 оны 6-р сарын 23: Хэвлэлийн бага хурал
2014 оны 6-р сарын 23-29: ФМ шторк, ФМ нэвтрүүлэг
2014 оны 6-р сарын 23-29: ТВ шторк, ТВ нэвтрүүлэг
2014 оны 6-р сарын 28 Нээллттэй хэлэлцүүлэг-МҮОНТ
2014 оны 6-р сарын 29:
Эрүүл Мэндийн Яам, Хүн Ам Хөгжил, Нийгмийн Хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар, СЭМҮТ, НЭМГ, Нийгмийн Эрүүл Мэндийн Газар, ХТМБИХН зэрэг байгууллагууд 14:00-17:00 цагуудад хууль дүрэм танилцуулах, мэдээлэл түгээх, худалдаа үйлчилгээний ажлуудыг зохион байгуулна.
2014 оны 6-р сарын 29: Хамтран ажиллагч спортын байгууллагуудын төлөөлөлүүд спортын тэмцээнийг хамтран зохион байгуулах юм.14:00-18:00 цагын хооронд
2014 оны 6-р сарын 29: Авто болон явган парад.17:00 цагаас Сансарын тунель-ээс, зүүн 4 замаар эргэн Чингисийн талбайд ирэх маршруттай.Монголын чоперчид болон авто дрифт сонирхогчид оролцохоос гадна явуулын тайзан дээр загварын болон бодибилдинг үзүүлбэртэй. Мөн циркийн үзүүлбэр, бөмбөрчид дагалдан явна.
2014 оны 6-р сарын 29: 20:00 цагт хип хоп электро шоу эхэлнэ.Энэ шоунд реп хип хопын ахмад үеийн төлөөлөл болох “Хар тас”, “Хар сарнай”, дунд үеийн төлөөлөл болох Ice top, Digital,МонТаРеп, Татар, залуу шинэ үеийн төлөөлөл болох Rokitbay, Vanquish зэрэг хамтлаг дуучид оролцоно.
Харилцах утасны дугаар:Зохион байгуулагч Д.Ганболд 9119-4746
Зохион байгуулагч Б.Мөнхцэцэг -9928-8747
МАНСУУРУУЛАХ БОДИСЫН
ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙН ӨНӨӨГИЙН
БАЙДАЛ
- Олон улсын нөхцөл байдал
UNODC буюу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2013 оны тайланд дурьдсанаар: Дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байна. 2008 оноос хойш хэрэглэгчдийн тоо 18 хувиар өссөн ба үүнээс 14 сая хүн мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэж байгаагийн 1.6 сая хүн нь ХДХВ халдвар тээгчид байна.
Монгол улсын хил залгаа БНХАУ, ОХУ-д мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо, хураагдаж байгаа бодисын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж, синтетик төрлийн мансууруулах бодис хууль бус зах зээлд өргөн нэвтэрч байгаа нь хууль бус хэрэглээний зах зээл өргөжих, хэрэглэгч, донтогчдын хүрээ ихсэх, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаагаа идэвхжих нөхцлийг бүрдүүлж улмаар манай улсын гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюулыг учруулж байна.
- Дотоод нөхцөл байдал
2000 оны эхэн үед зэрлэг олсны төрлийн мансууруулах бодис каннабис хэрэглэхтэй холбоотой гэмт хэрэг, мөн БНХАУ, ОХУ-аас боловсруулсан гашишийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол сүүлийн үед экстази, ЛСД, Айс зэрэг лабораторийн аргаар боловсруулсан хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлэн зарж борлуулах, хэрэглэхтэй холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна.
Монгол улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүхий эдийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг 2010-2014 оны эхний 6 сарын байдлаар 143 гэмт хэрэг, 374 гэмт үйлдэлд 518 хүн шалгагдсан байна.
2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийг 2002-2009 оны гэмт хэргийн дундажтай харьцуулахад гэмт хэрэг 4.1 дахин , гэмт үйлдэл 10.4 дахин, холбогдогч хүн 5,1 дахин өссөн үзүүлэлттэй байна.
2014 оны эхний 06 сарын байдлаар бүртгэгдсэн мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, холбогдсон хүмүүсийг урьд оны мөн үетэй харьцуулхад гэмт хэрэг 2,4, холбогдогч 1.3 дахин өссөн байна.
Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг улс, үндэстэн дамнуулан хууль бусаар тээвэрлэх гэмт хэрэгт 1998 оноос хойш Монгол улсын 68 иргэн гадаадын 10 улсад шалгагдсан. Үүнээс: БНХАУ-44 иргэн байгаагаас дийлэнх нь 10 аас дээш болон бүх насаар хорих, цаазаар авах ялаар шийтгэгдсэн.
Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран 2010, 2011, 2012 онд хийгдсэн судалгаагаар Монгол улсад 40 -74 мянган хүн мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн тоо 1999 онд 1 байсан бол 2011 онд 108 болж өссөн зэрэг нь мансууруулах бодис хэрэглэгчийн тоо байнга өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
Монгол улсын 11 аймгийн 30 гаруй сумдын нутаг дэвсгэрт зэрлэг олсны төрлийн ургамал /каннабис/ 10.000 га түүнээс ч их талбайд тархан ургаж байгаа талаар ШУА-ын дэргэдэх Ботаникийн хүрээлэнгээс хийсэн тойм судалгаагаар тогтоосон ба цаашид тархацыг нарийвчлан тогтоох, тархалтыг багасгах, устгах ажлыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байна.
Монгол улсын талаар НҮБ-ын шинжээчдийн хийсэн үнэлгээнээс үзэхэд хэрэглээний хувьд героин, амфетамины их өсөлттэй, каннабис болон экстази өсөлттэй. Тархацын хувьд каннабис хамгийн их, опиад тархалттай мөн экстазийн урсгал БНХАУ-аас манай улс руу, героин, амфетамины төрлийн бодисын худалдааны гол замууд Монгол улсаар дайран өнгөрч байна гэж дүгнэгдсэн байна.