Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ
Кино

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

Урлаг Урлаг24/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Apple TV-ийн шагналт “Teхран” цувралыг хамтран бүтээсэнээрээ танигдсан Израилийн продюсер Дана Эден ням гараг /2026.02.22/-т Афин хотод нас барсан байдалтай олдсон талаар Грекийн цагдаагийн байгууллага мэдээлжээ. Дана Эден уг цувралын дөрөвдүгээр улирлын зураг авалтад оролцохоор тэнд ажиллаж байсан байна.

Эден 52 настай байв. Түүнийг ар гэрийнхэн нь олон удаа холбогдохыг оролдсон ч амжилтгүй болсны дараа зочид буудлын өрөөнөөс нь нас барсан байдалтай олдсон аж. Цагдаа нар уг хэргийг амиа хорлолт байж болзошгүй хэмээн шалгаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлэв.

Израилийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллага Кан-аас гаргасан мэдэгдэлд “Израилийн Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорацтай хамтран олон цуврал, нэвтрүүлэг бүтээсэн бидний найз, хамтрагчаа алдсандаа гүнээ эмгэнэж байна. Түүний мэргэжлийн ур чадвар, буулт хийдэггүй зарчим, уран бүтээлдээ хайртай сэтгэл нь Израилийн өргөн нэвтрүүлгийн салбарт гүн ул мөр үлдээсэн.” гэжээ.

Kан-ийн мэдээлснээр Эден Грект “Tехран” цувралын дөрөвдүгээр улирлын продакшны ажлыг хянахаар очсон байжээ. 2020 онд нээлтээ хийсэн уг тагнуул, триллер төрлийн цуврал 2021 онд Олон улсын Эмми шагналын шилдэг цувралын шагнал хүртсэн юм.

Эден Эмми шагнал гардан авах үеэрээ, Ираны дэглэмээс дүрвэсэн иран жүжигчидтэй хамтран ажилласан нь “бидэнд нийтлэг зүйл маш их бий” гэдгийг ойлгуулсан гэж хэлж байв. Мөн тэрээр “Иранчууд болон израильчууд Иерусалимд ч, Техранд ч дайсан биш, найз нөхөд болж хамт алхахыг би хүсэж байна” гэж хэлж байжээ.

Израилийн соёлын сайд Мики Зохар “Израилийн телевизийн салбарын хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй продюсеруудын нэг” хэмээн Эденийг үнэлжээ. “Дана Эден Израилийн уран бүтээлд гүн ул мөр үлдээж, бидний түүхийг олон улсын тайзнаа бахархал, авьяас, зоригтойгоор хүргэсэн. Гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь эмгэнэл илэрхийлье. Түүний дурсамж ивээлтэй байх болтугай” гэж Зохар хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026
Кино Урлаг

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026
Кино Урлаг

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Фрибурын олон улсын кино наадамд өрсөлдөнө

16/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.