Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа
Сонин хачин

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

Урлаг Урлаг24/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эквадорын Галапагосын арлуудад багтдаг Флореанад хамгийн сүүлд 150 жилийн өмнө л аварга яст мэлхий амьдардаг байсан. Тэгвэл тус аралд эрлийз яст мэлхийнүүд дахин суурьшуулжээ. Тус арлын доройтсон экосистемийг сэргээх ажлын хүрээнд аварга яст мэлхийнүүдийг дахин нутагшуулж буй юм.

Мэргэжилтнүүд 8-аас 13 насны 158 шинэ яст мэлхий дахин суурьшуулжээ. Галапагосын арлууд дээр алдарт эрдэмтэд Чарльз Дарвин туршилт явуулж хувьслын онолоо боловсруулсан билээ.

Галапагосын үндэсний паркийн үржүүлгийн төвийн захирал Фреди Виллалба “Тэд байгальд амьдрах хэмжээнд хүрч хангалттай бойжсон. Харх, муур зэрэг гаднаас орж ирсэн амьтдаас өөрийгөө хамгаалж чадна” гэжээ. Флореана аралд зориулж хамгийн сайн, хүчтэй удмын яст мэлхийг сонгосон гэж хэлсэн юм.

Флореана аралд нийт 700 яст мэлхийг шат дараалалтайгаар нутагшуулахаар эрдэмтэд төлөвлөж буй. Галапагосын үндэсний паркийн экосистемийн захирал Кристиан Севильягийн хэлснээр, яст мэлхийнүүд 150 жилийн өмнө устсан Chelonoidis niger төрлийн мэлхийн генийн 40-өөс 80 хувийг агуулдаг байна.

Эрлийзжүүлсэн яст мэлхийнүүдийн Изабела арал дээрх Вольф галт уулнаас гаралтай гэж Севилья хэлжээ. Шинээр суурьшуулсан яст мэлхийнүүд дунд сонгомол үржүүлэг явуулах замаар Флореана арлын яст мэлхийн тоо толгойг сэргээхээр тэд зориж байгаа юм.

Хоёр зуун жилийн өмнө Флореана аралд ойролцоогоор 20 мянга гаруй аварга яст мэлхий амьдардаг байсан юм. Гэвч халим агнуур, түймэр болон хүний зохисгүй үйл ажиллагаанаас болоод арал дээрх аварга яст мэлхийнүүд устсан байна.

Биологич Вашингтон Тапиа “Associated Press” агентлагт “Тухайн арлын уугуул генийг агуулсан амьтныг буцаан нутагшуулах нь генетикийн хувьд маш чухал ач холбогдолтой” гэж хэлжээ.

Галапагосын арлуудын талаар мэргэшсэн “Biodiversa-Consultores” компанийн захирлаар ажилладаг Тапиа хэлэхдээ, энэ ажил нь зөвхөн яст мэлхийний тоо толгойг өсгөх тухай биш, харин алдагдсан төрөл зүйлийг сэргээх тухай гэсэн байна.

Флореана нь173 хавтгай дөрвөлжин километр талбайтай, галт уулын тогтоцтой арал юм. Тус арал Галапагосын арлуудын хамгийн өмнөд цэг бөгөөд Номхон далайн дунд, эх газраас мянга орчим километр зайд оршдог.

НҮБ 1978 онд Галапагосын арлуудыг дэлхийн байгалийн өвд бүртгэжээ. Тус арлууд дээрх өөр хаана ч байхгүй хуурай газрын болон далайн ховор төрөл зүйлүүд амьдардаг учир НҮБ ийнхүү бүртгэн авсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Мянган тогооч хорхог хийж, Геннисийн амжилтад бүртгүүлэхээр болжээ

25/05/2026
Сонин хачин Урлаг

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026
Сонин хачин Урлаг

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдааны ялагчаар жүжигчин Э.Болорцэцэг шалгарлаа

28/05/2026

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин С.Амармандах энэ өдөр мэндэлжээ

28/05/2026

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026

“Тэнгэрийн хүү” жүжгийг дэлхийн театрын зүрхэнд тоглоно

28/05/2026

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо

28/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.