Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Луврын музейн захирал огцорчээ
Музей

Луврын музейн захирал огцорчээ

Урлаг Урлаг25/02/2026Шинэчлэгдсэн:25/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын алдарт Луврын музейн захирал Лоранс де Карын огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүлээн авсан тухай Елисейн ордон мягмар гараг /2026.02.26/-т мэдэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд уг музейг дээрэмдсэн хэрэг гарснаас хойш олон сар үргэлжилсэн хямралын эцэст тэрбээр огцорлоо. Тухайн үед дээрэмчид хэдэн сая еврогийн үнэ бүхий, Францын түүхэн үнэт зүйлсийг хулгайлсан. Дээрэмчдийн заримыг барьж чадсан боловч хулгайд алдагдсан үнэт эдлэлүүдийг одоог хүртэл олоогүй байна.

2021 оноос Луврын захирлын албан тушаалыг хашиж буй Лоранс де Кар хулгайн хэрэг гарсны дараа огцрох хүсэлтээ өгсөн хэдий ч тухайн үед Францын Соёлын сайд Рашида Дати, Ерөнхийлөгч Э.Макрон хүлээж аваагүй байна.

Парламентын шалгалт, ажилтнуудын ажил хаялт, музейн аюулгүй байдлын системтэй холбоотой шуугиантай холбоотойгоор түүнийг дөрвөн сарын дараа огцруулахаас аргагүйд хүрчээ. Лувр дахь хэрэг явдлыг шалгасан парламентын хороо үүнийг “системийн алдаа” хэмээн дүгнэж, музейг “улс доторх улс” гэж тодорхойлсон байна. Музейн удирдлагыг хангалттай хамгаалалт хийдэггүй, хуучирсан аюулгүй байдлын системийг шинэчлээгүй, олон удаагийн сэрэмжлүүлгийг үл тоосон гэж шүүмжилжээ.

Хулгайн хэргээс хойш Луврт ус алдсаны улмаас түүхэн номууд сүйдэж, танхимууд эвдэрсэн, хэт ачаалалтай, ажилтан дутмаг байгаагийн улмаас ажилтнууд нь ажил хаялт зарласан, тасалбартай холбоотой луйврын сүлжээг илэрсэн, мөн 666-800 сая еврогийн өртөгтэй “Louvre-New Renaissance” төслийг тойрсон маргаан зэрэг асуудлууд ар араасаа гарчээ. Үйлдвэрчний эвлэлүүд уг төслийг цуцалж, дэд бүтцийг яаралтай засахыг шаадсан байна. 

Л.Кар огцорсныг Э.Макрон “хариуцлагаа хүлээж буй үйлдэл” хэмээн мэдэгдээд, музейн хамгаалалтыг сайжруулах, шинэчлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд “тайван байдал, шинэ эрч хүч” хэрэгтэй гэж онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.