Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжгийг тайзнаа тоглоно
Театр

Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжгийг тайзнаа тоглоно

Урлаг Урлаг27/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтарч байна. “Хориотой” жүжгийн үзэл санаа яг энэ цаг үед нийгмийн шаардлага, хүсэлт, хүлээлт мөн гэдгийг уран бүтээлчид онцоллоо. 

Шилжилтийн үеийн нийгэмд ажиглагдаж байсан үзэгдэл өнөөдөр ч хэвээр, хэвлэл мэдээлэлд тогтмол онцлогдож, монголчуудын дунд тодорхой мессеж илгээсээр байна.

Найруулагч М.Батболдын хувьд өмнө нь И.Гётегийн “Фауст”, Ф.Достоевскийн “Гэм зэм”, Ж.Оруэлийн “1984” зэрэг дэлхийн хэмжээний зохиолыг пост-драм хэлбэрээр найруулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн. Харин энэ удаа “Орфей” театр  “Xermel” буюу жүжигчин Жижгээ, Цогтоо, Баясаа, Зоригоо нартай хамтрах шийдэлд хүрсэн нь анхаарал татав. Хошин урлагт танигдсан залуу жүжигчдийг М.Батболд хэрхэн драмын тайзнаа “нээх” вэ, “Орфей” театр өөрөө монгол зохиолчийн бүтээлийг хэрхэн “амилуулах” вэ гэдэг ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэд Ц.Балдорж сан,  “Х ТҮЦ” продакшнаас зохиогчийн эрхийн зөвшөөрөл авснаар “Хориотой” жүжгийн төсөлд нэгджээ.

Драмын урлаг хавар, намартаа үүдээ нээдэг. Энэ жилийн хаврын түүчээ жүжиг “Хориотой” гуравдугаар сарын 7-18-ныг дуустал “Zaisan Hill”-д тоглогдоно. Тасалбар удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.

Уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүн:

“Хэрмэл” крю

  1. Ганбаярын Лхагвацэрэн – Баки /Продюсер/
  2. Сүхбаатарын Батзориг – Идэрцогт /Продюсер/
  3. Нямдамбын Баясаа – Дэмбээ /Продюсер/
  4. Уранцогтын Цогтбаяр – Төгөлдөр /Продюсер/
  5. Рагчаабазарын Сүхболд – Тэмүүлэн /Продюсер/

Орфей театр фильм

  1. Мягмарнарангийн Батболд /Найруулагч/
  2. Төмөрсүхийн Ариунчимэг /Продюсер/
  3. Энхцэцэгийн Бүжинлхам /Зохиолч/
  4. Отгоны Бат-Эрдэнэ /Тайзны зураач/
  5. Уламбаярын Эрдэнэбаяр /Хөдөлгөөний найруулагч/
  6. Өлзийцогтын Бат-Эрдэнэ /Гэрлийн найруулагч/
  7. Уранчимэгийн Балжинням /Хөгжмийн найруулга/
  8. Нэргүй /Хөгжмийн инженер/
  9. Алтанцогийн Баярзаяа /Хувцасны дизайнер/
  10. Цолмонгийн Саранцацрал /Жижиг хэрэглэл/
  11. Жавхлангийн Баяр /Туслах найруулагч/
  12. Эрдэнэсайханы Оюун-Эрдэнэ /Нүүр хувиргагч/
  13. Нандинцоожийн Батчимэг /Маркетингийн менежер/
  14. Б.Нармандах  /График дизайнер/
  15. Мэнджаргалын Тэнгис /Хэвлэлийн төлөөлөгч/
  16. Энхжаргалын Танхилуун /Туслах/ 

Жүжигчид

  1. Ёндон сайд – Цэгмидийн Төмөрбаатар
  2. Ёндон сайдын эхнэр – Гараажавын Отгонцэцэг
  3. Намын дарга – Тордайн Ганболд
  4. Жавхаа – Цогоогийн Энхжин
  5. Маралаа – Түвшинсайханы Анхзул
  6. Хонгороо – Ганболдын Золзаяа
  7. Дэд хурандаа Бат-Отгоны Анхбаяр
  8. Мишээл – Бямбадоржийн Должинсүрэн
  9. Номин Батдорж – Номин-Эрдэнэ
  10. Идэрцогтын эхнэр – Төмөрийн Хулан
  11. Мишээлийн аав – Гомбын Мягмарнаран
  12. Мишээлийн ээж – Батсүхийн Нармандах
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026
Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.