Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа
Кино

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

Урлаг Урлаг27/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудад өнгөрсөн жилийн сүүлээс хойш “Warner Bros”-гийн каталогийг худалдан авах “дайн” өрнөсөн. Тэгвэл тэрхүү өрсөлдөөнд “Netflix” бууж өгч “Paramount Skydance” каталогийг худалдан авах нь тодорхой боллоо. Анх “Netflix”  компани “Warner Bros”-ийн студи, стриминг салбарыг 72 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Үүний дараа “Paramount Skydance” 108 тэрбум ам.долларын санал тавьсан билээ.

“Warner Bros” бодлоо өөрчлөхгүй байсан тул “Paramount Skydance” хэд хэдэн удаа саналаа сайжруулсан юм. Хамгийн сүүлийн саналаар “Paramount Skydance” нэгж хувьцаа бүрд 30 ам.доллар амласнаа 31 болгон нэмэгдүүлсэн. Мөн “Netflix”-тэй хийсэн гэрээгээ цуцлахад төлөх ёстой мөнгийг нь өгч, “Paramount Skydance” зохицуулагчдаас “Warner Bros”-ийг нэгтгэх зөвшөөрөл авч чадахгүй бол 5.8 тэрбум ам.доллар төлнө гэж санал болгосноо 7 тэрбум болгон өсгөсөн юм. Үүнээс гадна есдүгээр сарын 30-наас эхлэн “Warner Bros”-ийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 25 цент бодож улирал бүр төлөх санал тавьжээ. Энэхүү улирал бүрийн 25 центийн төлбөрийг “Warner Bros” “Netflix”-тэй хийсэн гэрээгээ цуцлах хүртэл өгөх юм.

Нэгж хувьцаанд тооцож төлөх мөнгөө 31 ам.доллар болгон нэмэгдүүлсний дараа “Netflix” компани бууж өгч буйгаа зарлажээ. Netflix “Paramount Skydance-ийн хамгийн сүүлд тавьсан саналтай өрсөлдөх үнэ нь санхүүгийн хувьд хүсэмжит биш болсон тул бид татгалзаж байна” гэсэн юм. Харин “Warner Bros”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав “Манай ТУЗ Paramount-тай нэгдэх гэрээг батлах санал хураалт явуулсны дараа манай хувьцаа эзэмшигчдэд асар их ашиг авчирна” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.