Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ
Кино

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

Урлаг Урлаг02/03/2026Шинэчлэгдсэн:02/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдартай цувралуудын нэг болох “Winter Sonata” буюу бидний нэрлэж заншсанаар “Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн  дараа японы дэлгэцнээ эргэн иржээ.

Өнгөрөгч баасан гарагт тусгай үзвэрээрээ үзэгчидтэй уулзсан тус киног продакшны баг дахин засварлаж, 4К нягтралтай хоёр цагийн кино болгон үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Анх 2002 онд KBS телевизээр үзэгчдэд хүрч байсан энэхүү кино тухайн үедээ 23.1 хувийн рейтингтэй тэргүүлж, олон улсад солонгосын давалгааг эхлүүлж байсан гэхэд хилсдэхгүй. 2003 онд тус киног NHK телевиз үзэгчдэд хүргэж байжээ. Кино цацагдсан даруйд хит болж гол дүрийн жүжигчид халлюгийн эхэн үеийн хөгжлийн тодорхойлогч нүүр царай болж байсан гэдэг.

Тус киноны нээлтийн үеэр найруулагч Юн Сог Хо “”Winter Sonata” кино та бүхний анхны хайрын тань тухай дурсамжийг сэргээх байх. Хорин жилийн өмнө үзэгчид энэхүү сэтгэл хөдлөлөө дахин мэдэрч байсан бол энэ удаад ч мөн үзэгчид дурсамжаараа дахин аялж чадах байх гэж найдаж байна” гэжээ.

Энэхүү шинэчилсэн хувилбарт Чой Жи Үгийн дүрд дуу оруулсан Мисато Танака “Надад өнгөрсөн үеийн эрдэнэсийг дахин нээж байгаа юм шиг л санагдсан. Миний карьерийн эргэлтийн цэг болж байгаа энэхүү киног өргөн дэлгэцээр харахдаа үнэхээр баяртай байна” хэмээсэн байна.

Уг киног зөвхөн японы үзэгчдэд зориулан дахин бүтээсэн бөгөөд бусад улс орнуудад гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.