Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ
Кино

“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ

Урлаг Урлаг10/03/2026Шинэчлэгдсэн:10/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Гэрэл зураг: С.Боргил
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ Пусан хотын кино ордонд 2026 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд Eguur News агентлаг ерөнхий продюсероор нь ажиллаж, найруулагч Э.Ган-Очирын бүтээсэн “Их говийн манаач” баримтат кино нээлтийн үзвэрээр үзэгчдийн хүртээл болох юм.

Монголын говийн дархан цаазат газрын экосистем болон дэлхийд нэн ховор мазаалай баавгай, түүнийг эрэн судлаж, өсгөж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдын тухай өгүүлэх “Их говийн манаач” баримтат кино Монгол дахь нээлтээ хийснийхээ дараа ийн анхны олон улсын үзэгчдэд хүрэх гэж буй билээ.

Мөн найруулагч С.Баттулгын “Эцэг” уран сайхны кино, найруулагч Л.Таванбаярын “Хадам ээж” уран сайхны кино, найруулагч Э.Нямжаргалын “Зүрхний Сараан” уран сайхны кино бүтээлүүдийг нийт 9 удаагийн гаралт бүхий үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026
Кино Урлаг

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Кино Урлаг

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.