Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хар тамхины эсрэг “No drug – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ
Кино

Хар тамхины эсрэг “No drug – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг12/03/2026Шинэчлэгдсэн:12/03/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ганц удаа л туршаад үзье” гэх нэг бодол олон залуусын амьдралын хамгийн том эргэлтийн цэг болдог. Энэ ташаа ойлголтыг залруулж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын бодит аюулыг олон нийтэд таниулан ойлгуулах зорилготой “No drug – Ганц удаа гэж үгүй” VOO original series 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, Mobihome өрхийн үйлчилгээ болон VOO онлайн платформоор долоо хоног бүрийн пүрэв гарагт шинэ ангиа үзэгчдэд хүргэх гэж байна. Тус бүтээлийг “А-Artist” пикчерсийн захирал, “Ану хатан”, “Хөх тавилан” кинонуудын найруулагч Т.Алтантуяа, Хар тамхитай тэмцэх алба болон VOO-тэй хамтран бүтээсэн бөгөөд уран сайхны өгүүлэмжээр дамжуулан нийгэмд тулгамдаж буй бодит асуудлыг хөндөж байна.

Сүүлийн есөн жилийн хугацаанд Монгол Улсад мансууруулах бодистой холбоотой 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2,422 хүн холбогдсоноос 64 сурагч, 216 оюутан байгаа нь уг асуудал бодит түгшүүрийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Нийт хэргийн 83 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 56 хувийг 13-25 насныхан эзэлдэг.

Мэргэжлийн байгууллагын тооцооллоор Монгол Улсад 60,000 орчим бодит хэрэглэгч байх эрсдэлтэй бөгөөд илэрсэн нэг хэрэглэгчийн цаана 4–6 далд хэрэглэгч байх магадлалтай гэж үздэг. Энэ нь хар тамхины асуудал танаас хол, тусдаа хүрээлэлд бус, айл өрх бүрийн хаалганы цаана байж болох бодит эрсдэл гэдгийг илтгэнэ.

Ялангуяа насанд хүрээгүй хүүхэд, өсвөр үеийнхэн хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байна. Судалгаагаар анхны хэрэглээ ихэвчлэн сониуч зан, үе тэнгийн дарамт, найз нөхдийн нөлөө болон “ганц удаа бол яах ч үгүй” гэх буруу ойлголтоос эхэлдэг. Гэвч шинжлэх ухааны судалгаагаар ганц удаагийн хэрэглээ ч тархины системд нөлөөлж, дахин хэрэглэх хүсэл, сэтгэлзүйн хамаарал үүсгэх эрсдэлтэйг тогтоосон.

Өсвөр насанд тархи бүрэн хөгжөөгүй байдаг тул сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө илүү хурдан, илүү гүнзгий тусах магадлал өндөр байдаг. Ой тогтоолт, шийдвэр гаргалт, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдалд урт хугацааны өөрчлөлт бий болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Бодит хэргүүдээс сэдэвлэсэн уг цувралд донтолт нь зөвхөн нэг хүний асуудал бус, ард нь үлдэх гэр бүл, эцэг эх, ах дүү, найз нөхдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулна. Нэг буруу алхам амьдралыг бүхэлд нь өөрчилж болдгийг, мөн нэг зөв сонголт ирээдүйг аварч чаддагийг уран сайхны хэлээр кино багийнхан өгүүлжээ.

Энэхүү бүтээл нь ялангуяа эцэг эхчүүдэд хандаж буй уриалга, сэрэмжлүүлэг юм. Насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины эрсдэлд улам бүр өртөж буй энэ үед бүхий л эцэг эх, асран хамгаалагчид бодит мэдээлэлтэй, сэрэмжтэй байх нь хамгаалалтын хамгийн эхний шугам болдог. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь гэр бүлийн нээлттэй харилцаа, зөв мэдээлэл, сэтгэлзүйн дэмжлэг, хүмүүжил гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Ялангуяа хүүхдийн зан төлөвт огцом өөрчлөлт гарах, хичээлийн амжилт буурах, тусгаарлагдах, сэтгэл санааны савлагаа ажиглагдах зэрэг шинж тэмдгийг анзаарах, ярилцах, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагад хандах нь чухал юм.

“Хэн ч донтогч болж төрдөггүй. Харин мэдээлэлгүй, анхаарал сул, халуун дулаан харилцаа дутмаг орчин эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэдгийг кино уран бүтээлчид онцолж байна. Иймээс “No drug – Ганц удаа гэж үгүй” VOO original series нь зөвхөн дэлгэцийн бүтээл бус, гэр бүл бүрд хүрэх ёстой бодит сэрэмжлүүлэг, нийгмийн дархлааг бэхжүүлэх нөлөөллийн ажил юм. Уг киноны гол дүрүүдийг Гавьяат жүжигчин С.Ариунбямба, “Монгол” театрын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг нар бүтээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026
Кино Урлаг

“Урагшаа харсан цонх” олон улсын фестивалийн шилдэг уран сайхны киногоор шалгарчээ

11/03/2026
Кино Урлаг

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Хар тамхины эсрэг “No drug – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

12/03/2026

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.