Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно
Кино

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

Урлаг Урлаг12/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Грэмми” болон “Оскар”-ын шагналт дуучин Билли Айлиш уран сайхны кинонд анх удаа гол дүрд тоглохоор хэлэлцээ хийж байна. Тэрбээр нэрт зохиолч Сильвия Платын алдарт роман болох “The Bell Jar”-ын шинэ кино хувилбарт гол дүр бүтээхээр төлөвлөгдөж байгаа аж.

Киног “Оскар”-ын шагналт найруулагч Сара Полли бичиж, найруулах юм. Тэрээр 2022 онд гарсан “Women Talking” киноныхоо зохиолоор “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм.

“The Bell Jar” нь Платын цорын ганц роман бөгөөд анх 1963 онд хэвлэгдсэн. Хагас намтарчилсан уг зохиолд авьяаслаг оюутан Эстер Гринвүүд Нью-Йорк хотын сэтгүүлд дадлага хийх үеэрээ амьдралын дарамт, дотоод тэмцэл, сэтгэцийн хямралтай нүүр тулж буйг өгүүлдэг.

Зохиолын гол дүрийн сэтгэлзүйн уналт нь Платын өөрийн амьдрал дахь сэтгэл гутралын туршлагатай нягт холбоотой гэдгээрээ алдартай. Зохиолч роман хэвлэгдсэнээс ердөө нэг сарын дараа амиа хорлосон нь уг бүтээлийг улам эмгэнэлтэй, гүн утгатай болгосон гэж утга зохиолын судлаачид үздэг.

Билли Айлиш өмнө нь хэд хэдэн баримтат болон тоглолтын кинонд оролцож байсан ч бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол дүр бүтээж байгаагүй. Тэрбээр мөн “Swarm” цувралд богино дүр бүтээж, “People’s Choice Awards”-ын шагнал хүртэж байжээ.

Түүнчлэн дуучны тоглолтын шинэ баримтат кино “Billie Eilish: Hit Me Hard and Soft – The Tour” удахгүй гарна. Уг төслийг Жэймс Камерон найруулж байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.

“The Bell Jar” романыг кино болгох гэж өмнө нь оролдож байсан удаатай. Жүжигчин Кирстен Данст найруулж, гол дүрд нь Дакота Фэннинг тоглох төлөвлөгөөтэй байсан ч тус төсөл хэрэгжээгүй байна.

Энэхүү кино төсөл “Оскар”-ын шагналт найруулагч болон дэлхийн хамгийн алдартай залуу уран бүтээлчдийн нэгийг нэгтгэж буйгаараа кино урлагийн хүрээнийхний анхаарлыг татаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Кино Урлаг

Жүжигчин, хөтлөгч Ёндонгийн Алтангэрэл таалал төгслөө

10/07/2026
Кино Урлаг

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Дэжидийн Оюунжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.