Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS -ийн тоглолт Сөүл хотыг доргиолоо
Дуу хөгжим

BTS -ийн тоглолт Сөүл хотыг доргиолоо

Урлаг Урлаг23/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS хамтлаг гурван жилийн завсарлагааны дараа Сөүл хотын төвд эргэн ирж буйгаа зарласан томоохон тоглолтоо хийж, мянга мянган шүтэн бишрэгчдээ цуглууллаа.

Сөүл хотын төв бүхэлдээ хамтлагийн бэлгэ тэмдэг болсон нил ягаан өнгөөр гэрэлтэж, ханын самбар, дэлгэц, гудамж талбай тэдний зургаар дүүрсэн байв.

RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jung Kook нар тайзан дээр гарч “Бид эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь фенүүдийг догдлуулсан.

Тоглолт Гванхвамун талбайд талбайд болж, Солонгосын уламжлалт дуу “Arirang”-тай хослуулсан шинэ цомгийн үзүүлбэрээр эхэлсэн. Мөн дэлхий даяар алдаршсан “Butter”, “Dynamite”, “MIC Drop”, “Mikrokosmos” зэрэг хит дуунууд эгшиглэж, үзэгчид хамт дуулан уур амьсгал илүү дотно, баяр хөөрөөр дүүрчээ.

Хотын захиргаа энэхүү тоглолтод зориулж 22 000 суудал бүхий тайз байгуулж, олон нийтийн талбайг бүрэн ашигласан нь зарим шүүмжлэл дагуулжээ. Зарим иргэд аюулгүй байдал, нөөцийн хуваарилалтад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч албаныхан BTS хамтлагийг Өмнөд Солонгосын “зөөлөн хүч”-ний бэлгэ тэмдэг гэж үзэж, энэхүү арга хэмжээг улс орны имижийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тайлбарласан юм.

Шүүмжлэгч Лим Хи Юн BTS-ийг “The Beatles”-тай зүйрлэж, тэдний нөлөө олон улсын түвшинд асар өндөр хэвээр байгааг онцолжээ.

Тоглолтын төгсгөлд “Mikrokosmos” дуу эгшиглэж, гэрэлт саваа барьсан үзэгчид талбайг одод шиг гэрэлтүүлэн үдшийг өндөрлүүлсэн байна.

Дэлхийн 34 хотод 88 тоглолт хийх аялан тоглолтын бүх тасалбар зарагдаж дууссан бөгөөд 2027 онд аялан тоглолт дуусах үед BTS хамтлаг 1 тэрбум ам.доллараас давсан орлого олох тооцоо гарсан байна. Зарим илүү өөдрөг таамгаар тэд The Eras Tour-оор Тайлор Свифтийн олсон 2 тэрбум ам.долларын орлогыг ч давах боломжтой гэж үзэж байна.

Эрэлт маш өндөр байгаагийн илрэл бол Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум  Өмнөд Солонгосын засгийн газарт хандан BTS хамтлагийг Мексикт илүү олон тоглолт хийлгэхийг хүссэн захидал илгээсэн явдал юм.

Хамтлагийн дуу бичлэгийн компани HYBE-ийн хувьцааны ханш шинэ цомгийн хүлээлттэй холбоотойгоор огцом өссөн байна. Бямба гараг(2026.03.21)-т HYBE-ийн харьяа Big Hit Music компани “Arirang” цомог гарсан эхний өдрөө 3.98 сая хувь борлогдсон талаар мэдэгдсэн.

https://urlag.mn/wp-content/uploads/2026/03/bts-loop-2-20260321005521091.mp4
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026
Дуу хөгжим Урлаг

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026

“The Memory of Seeing” үзэсгэлэн дэлгэлээ

03/08/2026

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

03/08/2026

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.