Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Эрүүл мэнд»Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ
Эрүүл мэнд

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

Урлаг Урлаг24/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Германы Гейдельбергийн их сургуулийн профессор Хильмар Бадингаар ахлуулсан эрдэмтэд Альцгеймерийн өвчний үед мэдрэлийн эсүүдийн үхжилтийг эхлүүлдэг молекулын механизмыг илрүүлснээс гадна түүнийг зогсоож чадах бодисыг олжээ.

Германы судлаачид Хятадын Шандуны их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хулганууд дээр туршилт хийх явцад мэдрэлийн эсийн үхжилтийг NMDA-рецептор ба TRPM4 ион суваг хоёрын аюултай “хослол” эхлүүлдэг болохыг тогтоосон байна.

Энгийн үед NMDA-рецепторууд нь тархины эсүүд хоорондоо мэдээлэл солилцож, ой санамжийг хадгалахад тусалдаг. Харин TRPM4 сувагтай буруу байрлалаар холбогдох аваас мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг эвдэж, ой санамж, сэтгэхүйд саад учруулдаг хортой нэгдлийг үүсгэдэг байна. Энэхүү аюултай холбоосыг таслахын тулд судлаачид туршилтын FP802 бодисыг ашиглажээ. Хулганууд дээр хийсэн туршилтаар энэ бодис өвчний явцыг удаашруулж, мэдрэлийн эсүүдийг хамгаалж, эсүүдий бүтцийн эвдрэлийг багасгаж, Альцгеймерийн өвчний шинж болох амилоид товруунууд үүсэх явцыг удаашруулсан байна.

Энэхүү арга нь одоо хэрэглэж буй уламжлалт эмчилгээнээс үндсэндээ ялгаатай бөгөөд уламжлалт арга нь аль хэдийн үүссэн бүлэгнэлийг устгахад чиглэдэг. Харин шинэ арга нь өвчин даамжрахаас өмнө эс үхжих механизмыг шууд зогсоодог байна.

Үүнээс гадна FP802 бодис нь булчингийн сулралын үед эсийг хамгаалж байгаа нь туршилтын явцад харагджээ.  Уг бодист тулгуурлан гарган авах эм нь мэдрэлийн эсийн доройтлын хэд хэдэн өвчний эсрэг универсал хэрэгсэл болж чадна гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч уг эмийг эмийн сангуудад гаргахаас өмнө аюулгүй байдал, үр нөлөөг нь шалгах өргөн цар хүрээтэй судалгаа туршилтуудыг явуулсны дараа хүн дээр эмнэл зүйн судалгаа хийх шаардлагатай. Эмийн үйлчлэлийг сайжруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “FundaMental Pharma” компанитай хамтран хийж байна.
Энэхүү судалгааг Германын судалгааны сан, Европын судалгааны зөвлөл, Хятадын Байгалийн шинжлэх ухааны сан болон Шандун муж дэмжжээ. Судалгааны өгүүллийг  “Molecular Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Эрүүл мэнд Урлаг

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026
Эрүүл мэнд Урлаг

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026
Эрүүл мэнд Урлаг

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

14/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Б.Батмэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/07/2026

Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

07/07/2026

Эрдэнэбаатарын Мөнхбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

07/07/2026

Ламжавын Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026

Доржсүрэнгийн Болд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.