Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Их Засаг” ОУИС-ийн оюутнууд сургуулиараа бахархдаг
Нийгэм

“Их Засаг” ОУИС-ийн оюутнууд сургуулиараа бахархдаг

Урлаг Урлаг04/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
untitled-1_copy2446313462014070414397557993672014-07-04-14-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2008 онд Алтан категорын олон улсын чанарын хаан титэм хэмээх хүндэт  шагналыг хүртэн,  2013 онд Дэлхийн чанарын баталгаажуулалтын дээд шагналыг гардан авсан “Их Засаг” ОУИС бол Чингис хааны нэрэмжит гэсэн гэгээн алдрыг авч яваа дэлхийд цорын ганц сургууль юм. Тэрээр энэхүү аугаа их алдрыг нэр төртэй хадгалж, Үндэсний түүх соёлын тэргүүлэх Их сургууль, Монгол үндэстэн угсаатны үлгэр загвар болсон байгууллага болж чаджээ.

“Их Монголын ирээдүй “Их Засаг”-аас эхэлнэ” гэсэн өөдрөг өрнүүн бодол сэтгэлтэй, улс эх орондоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх алсын хараатай “Их засаг” ОУИС оюутнууд руугаа хандсан их ажил өрнүүлсээр байна.  Тус сургууль саяхан 17 дахь удаагийн төгсөлтөө хийж 30 гаруй мэргэжлээр 1200 гаруй залуусыг бакалавр, 130-аад залуусыг магистрын зэрэгтэй төгсгөн хөдөлмөрийн зах зээлд шилжүүлжээ. Төр, хувийн хэвшлийн ажил олгогчдыг өргөнөөр оролцуулсан оюутны хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулсны үр дүнд энэ жилийн төгсөгчдийн 20 хувь нь ажлын байрны урилгатай, олон оюутан төрөлх сургуулийнхаа магистрантур, докторантурт хөнгөлөлттэй нөхцлөөр үргэлжлүүлэн  суралцах эрхийн бичгээ авч төгссөн нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутан суралцагчдынх нь мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшлийг илэрхийлсэн үнэлэмж юм.

Тус сургуулийн оюутнууд “Их Засаг сургуулийн босгыг алхан орсноос хойш удалгүй оюутны амьдрал, сургууль, анги хамт олондоо ээнэгшин дасаж, тэднийгээ насан туршид дурсан бахархах сэтгэлийн дархлаатай болсон. Энэ бол бидний төлөвшил. Манай сургуулийн бүх оюутнууд оюун ухаандаа эрдэм мэдлэгтэй, зүрх сэтгэлдээ энэрэнгүй дулаан уур амьсгалтай, нийгэм, хамт олны дунд өөрийн гэсэн байр суурьтай хүмүүжил төлөвшилтэй иргэд болон өсч өндийж байна…” гэж бахархан ярих дуртай. Бас

“Их хааныхаа ариун өлмийд бид тангаргаа өргөсөн

Их сүлдэндээ ёслон мөргөж бид үүрэг хүлээсэн

Их түүхийн домог – Аравтын системээр бид эвлэлдэн нэгдсэн

Их сургуулиа төгсөөд бид Монголыг удирдана …” гэж омогшдог.  Хэнтэй нь ч уулзсан сургуулиараа бахархан, энэ сургуульд орсноороо би өөрийгөө олж таньсан гэж ярьдаг.

Их Засагчууд хичээлийн жилийн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд сурталчилдаг уламжлалтай.  Ингэснээр тус сургуулийн оюутнууд сурлагаараа ч, хүмүүжил төлөвшлөөрөө ч, урлаг, спортын амжилтаараа ч сургуулийн шилдэг оюутны хэмжээнд хүрснээ үнэлүүлэх боломжтойн зэрэгцээ, монголын олон арван шилдэг сэхээтнүүд “Их Засаг” ОУИС-д өсч өндийж байгааг илтгэн харуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.