Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Үүрийнтуяа: Монгол наадам тэр чигээрээ Монголын өв соёл
Үндэсний хөгжим

Д.Үүрийнтуяа: Монгол наадам тэр чигээрээ Монголын өв соёл

Урлаг Урлаг05/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uuriintuya-171726-13330242631421152482014-07-05-11-48[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Хос хоёр уртын дууч хэмээн нэрлэгдэж, хийсэн уран бүтээл бүрээрээ үзэгч, сонсогчдоосоо өндөр үнэлгээ авдаг дуучид бол МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар билээ.

Монгол ардын дуу, ёс заншлаа өнөө цагт авч үлдэхийн хөдөлмөрлөж буй залуус монгол ардын дууны харилцаа хэлбэрээс бүрдсэн “Язгуур” нэртэй шинэ цомог гаргасан билээ.

Энэ цомогт багтсан “Юндэн гөөгөө Сийриймаа” дууны талаар МУСТА Д.Үүрийнтуяатай цөөн хором ярилцлаа.

-Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Энэ жилийн гуравдугаар сарын 8-нд “Аргагүй амраг” нэртэй баярын тоглолтыг гэр бүлийнхээ хүнтэй хамтарч хийсэн. Түүний дараа орон нутгийн үзэгч түмэндээ уг тоглолтоо толилуулж байгаад ирлээ. Хоёр аймгийн бүх сумдаар тоглолтоо хийсэн. Хөдөө нутаг гэдэг бол бидний өв соёлыг хамгийн их өвлөн, тээгчид гэж хэлж болно. Тэр үүднээсээ тэндээс ардын, уртын дууны судалгаа хийж, мэдээлэл авдаг. Мөн шинэлэг санаа, шинэ уран бүтээлүүдийн эрэл хайгуул хийдэг. Ард түмнийхээ сонорт сайхан уран бүтэлүүд хүргэхээр ажиллаж байна даа.

-Монгол ардын дуу “Юндэн гөөгөө Сийриймаа” дууг шинээр дуулсан нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээгээд байна?
-Ардын дуу дотроо олон төрөл, жанртай. Монголчууд олон үндэстэн ястнаас бүрддэг. Тэд бүгд өөрийн онцлог, үг аялгуутай байдаг.

Юндэн гөөгөө Сийриймаа бол үзэмчин ардын дуу. Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сум буюу хуучнаар Далайван хошуунд амьдарч байсан Юндэн хэмээх сайхан залуугийн тухай дуу. Түүнтэй хайр сэтгэлийн холбоотой байсан Сийриймаа гэх бүсгүйн тухай харилцаа дуу юм.

Домог нь Юндэн Сийриймаа хэмээх дууч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой бөгөөд ханилан суух хүсэлд нь бүсгүйд дурласан ноён саад болж, хилс хэрэг тохдог. Улмаар Сийриймааг богтлон авч суудаг. Харин чинхүү хайр сэтгэлтэй Юндэн гурван жилийн дараа хайртай бүсгүйгээ оргуулан авч амьдарсан гэдэг.

Би 2012 оноос эхлэн гэр бүлийнхээ хүнтэй хамтран уран бүтээл хийж байна. Харилцаа уртын болон ардын дуу гэсэн том жанрыг сонгон авч, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. Онцлог нь ардын дуунуудыг орчин үеийн этник хэв маягт оруулж, ард түмэндээ тэр тусмаа залуусын сонорт хүргэхийг зорьж байна.

-Дууны клип ч үзэгчдийн таалалд нийцэж, сонирхлыг татаж байна лээ. Зохиолыг нь хэн гаргав?
-Бид хоёрын гол зорилго бол чанартай уран бүтээл хийх. Энэ нь одоогийн цаг үе төдийгүй үр хойч, хүүхдүүд маань сургамж, үлгэр дуурайл болох учраас. Энэ дуу этник дуу учир клипний хийц өвөрмөц байвал зүгээр гэсэн санаа дэвшүүлсэн. Ингээд ярилцаж байгаад зохиолоо гаргасан. Зүгээр бүсгүйчүүд бүжиглэх биш, багтай бүжиглэвэл илүү сонирхолтой байх гэж ярилцсан. Клип маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байна лээ.

-Удахгүй Монгол түмний баяр наадам болох гэж байна. Наадмаар яаж баярлах гэж байна?
-Энэ жил маш олон ой тохиож байна. 100 гаруй сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэж дуулсан. Би өөрөө дуу хуурын өлгий Дундговь аймгийнх, манай хүн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Адуучин байсан болохоор наадам дөхөхөөр л морьдоо уяж, уяан дээрээ очих гээд нутаг руугаа яардаг. Тэр зангаараа нутаг руугаа явчихсан. Харин би наадмын үеэр нэвтрүүлгүүдтэй байгаа учир энэ ажлаа дуусгаад хөдөө очиж, сайхан наадамлана даа. Наадмын амралтыг тав хоног болгочихсон. Манай аймгийн нэлээд сумд 90 жилтэй гэхээр долдугаар сар тэр чигтээ наадам болох гээд байна уу яах гээд байна. /инээв.сурв/ Нөр сайхан наадах байх аа.

-Хэрэв таныг Монголыг огт мэдэхгүй хүнд Монгол наадмын тухай танилцуулаач гэвэл?
-Монгол наадам тэр чигээрээ Монголын өв соёл. Монголыг харья гэвэл Монгол наадмыг заавал үзээрэй гэж хэлнэ дээ. Монголын ахуй амьдрал, аж байдал, түүх соёл гээд бүх зүйл Монгол наадамд шингэсэн байдгаараа онцлог.

Наадам бол найман настнаас 80 настан хүртэл хүүхэд багачууд, өтгөс бууралгүй хүсэн хүлээдэг уламжлалт баяр. Бөхчүүд маань хүчтэй, морь нь хурдан, нум нь мэргэн, бүх хүн баяр баясгалангаар дүүрэн жаргалтай сайхан наадаарай гэж хүсье.

Р.Адъяасүрэн

Эх сурвалж: GoGo.mn


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.