Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»Дэлхийн алдарт “Top chef” шоуг Монголд зохион байгуулна
ТВ Нэвтрүүлэг

Дэлхийн алдарт “Top chef” шоуг Монголд зохион байгуулна

Урлаг Урлаг09/04/2026Шинэчлэгдсэн:09/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч “NBCUniversal”-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон “Nomadia Pictures”-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна.

Мэргэжлийн тогооч нарын гал гарсан өрсөлдөөн

“Top Chef Mongolia” бол зүгээр нэг шоу нэвтрүүлэг биш. Энэ бол мэргэжлийн тогооч нарын 100,000,000 төгрөгийн шагналын сангийн төлөөх ур чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээр болон сэтгэл зүйг сорьсон ширүүхэн өрсөлдөөн байх болно.

Сая сая үзэгчдэд хүрэх цогц контент

Уг реалити шоу тун удахгүй NTV телевиз, Univision Mongolia, LookTV, DDish платформуудаар дамжуулан улс орон даяар сая сая үзэгчдэд хүрнэ. Үзэгчид мэргэжлийн гал тогооны халуун уур амьсгал, оролцогчдын өөр өөр зан төрх, өрсөлдөөний хурц агшнуудаас гадна тэдний амьдрал, карерын сонирхолтой түүхүүд, даалгавар сорилуудаар бүтээгдэх шинэ жор, амтат хоол бэлтгэх явцыг дуу дүрсний хамгийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой.

Нийгмийн хариуцлага

Мөн энэхүү контент нь зөвхөн хоолны шоу бус нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй хандлага, хоол хүнсний хог хаягдлыг бууруулах гэх мэт чухал асуудлуудыг дэвшүүлэн шийдэл гаргах зорилго агуулж буйгаараа онцлогтой. Бид нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, бодит өөрчлөлт хийхийг зорьж байна.

БҮРТГЭЛ БОЛОН ХАМТЫН АЖИЛЛАГАА

“TOP CHEF MONGOLIA” төслийн баг оролцох хүсэлтэй тогооч нар болон хамтран ажиллах брэндүүд, байгууллагуудыг урьж байна.

1. Тогоочоор оролцох хүсэлтэй бол:

Хэрэв та өөрийн ур чадвараа дэлхийн хэмжээний талбарт сорьж, шилдэг нь гэдгээ батлахыг хүсвэл дараах сувгаар бүртгүүлнэ үү:

  • И-мэйл: [email protected]
  • Утас: 88004429

2. Спонсор, хамтран ажиллах байгууллагууд:

Дэлхийн алдартай форматаар дамжуулан өөрийн брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хоногшуулахыг хүсвэл:

  • И-мэйл: [email protected]
  • Утас: 86115244

Төслийн албан ёсны трэйлер үзэх: ЭНД ДАРНА УУ

https://www.facebook.com/reel/925186963634801

NTV ТЕЛЕВИЗ & NOMADIA PICTURES 2026 он

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Хүний эрхийн активист Б.Болороо “Болороо асууж байна” ток шоуг хөтөлнө

14/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.