Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Дэлхийн цирк Монголд” тоглолтод 12 орны уран бүтээлчид оролцоно
Цирк

“Дэлхийн цирк Монголд” тоглолтод 12 орны уран бүтээлчид оролцоно

Урлаг Урлаг10/04/2026Шинэчлэгдсэн:10/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд анх монголчуудын хүртээл болж байсан “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны шинэхэн шоугаа үзэгчдэд хүргэх гэж байна.

“Аса арена”-д энэ сарын 18-нд  хөшгөө нээх энэхүү олон улсын циркийн тоглолтод Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 орны 280 орчим уран бүтээлч оролцох аж. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тоглолтын гол онцлог нь жил бүр хөтөлбөр, номер нь өөр байдаг бөгөөд дахин давтагдашгүй гэдгээрээ үзэгчдийг татаж чаддаг. Тэгвэл энэ удаа Италиас гурван төрлийн 11 бар иржээ. Эдгээр бар нь олон улсад галтай үзүүлбэрээр алдаршсан юм. Түүнчлэн эзэн хааны пудель ноход үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд өчигдөр ирснээс гадна бөмбөгөөр наадагч муурнууд энэ удаагийн циркийн тоглолтын нэг хэсэг байх аж.

Энэхүү тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэ ярихдаа, “Энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт албан ёсоор хөшгөө нээхэд бэлэн боллоо. Тоглолтод оролцох зочид, амьтад манай улсад ирээд байна. Бар маань 4000 км замыг туулаад Монголд ирсэн. Нэг бар өдөрт таван кг мах иддэг. Үзүүлбэрт оролцох 11 бард зориулж бид 3.3 тонн үхрийн мах бэлдсэн. Барнууд маань ОХУ болон Казахстан дахь аялан тоглолтоо дуусгаад Монголд хоёр хоногийн өмнө ирлээ. Зэрлэг араатныг хэрхэн циркийн сургуультай амьтан болгосныг харах боломжтой. Үзэгчид жил бүр шинэ зүйлийг хүсдэг. Тиймээс өмнө нь үзүүлсэн номеруудаа давтахыг хүсдэггүй. Хамгийн гол нь олон улсын циркийн наадмуудаас алт, мөнгө, хүрэл цом хүртсэн шилдэг номеруудыг, сорчилж авчирдгаараа онцлогтой юм. Тиймээс монголын үзэгчдэд хүлээлттэй байдаг болов уу. Энэ жилийн тоглолтын гол онцлог нь бид анх удаа “Дэлхийн цирк Монголд” тоглолтоо Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Дархантай ойрхон байгаа аймгийн ирээд үзэх боломжтой” хэмээв.

“Дэлхийн цирк Монголд 2026” тоглолт “Аса арена”-д энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт буюу нийт найман өдөр тоглох хуваарь гаргажээ. Түүчлэн Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед арена”-д ирэх сарын 16, 17-нд төвийн бүсийн үзэгчдийн хүртээл болох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

ФОТО: “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолт үргэлжилж байна.

24/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026
Цирк Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Батмөнхийн “Цирк” номын нээлт боллоо

14/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кардашиан хуулийн шалгалтдаа унасан тул түр завсарлана

06/05/2026

“Wanna One”-ийн Пак Жи Хүн айдолуудын нэр хүндийн жагсаалтыг тэргүүллээ

06/05/2026

Жон Малкович Хорватын иргэн боллоо

06/05/2026

Деми Мур Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

06/05/2026

Майкл Жексон дэлхийн №1 дуучнаар дахин нэрлэгдлээ

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.