Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Б.Мөнхнар өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Спорт

Б.Мөнхнар өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Урлаг Урлаг18/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mfyh8655986472014071812385852345342014-07-18-13-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бөхийн чөлөөт барилдааны 2014 оны өсвөрийн ДАШТ долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак улсын Сина хотын “Hockey Stadium” спортын ордонд болж байна. Энэ тэмцээнд 46 орны 550 өсвөрийн бөхчүүд 30 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний охидын төрөлд өсвөрийн гурван удаагийн дэлхий аварга, Японы тамирчин Кика Кагат, өсвөрийн хошой дэлхийн аварга, Японы бөх Маю Мукаида, дэлхийн болон европын өсвөрийн аварга, Украиний тамирчин Оксана Ливач, Оросын тамирчин Зайнаб Магомедова, Украины шилдэг бөх Олёна Кремзер, Европийн өсвөрийн аварга, Азербайжаны бөх Лейла Гурбанова нарын зэрэг шилдэг бөхчүүд оролцож байна.

Охидын тэмцээн өчигдөр эхэлж, 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн барилдаан болсон бөгөөд манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн жил Серб улсын Сержанин хотод болсон өсвөрийн ДАШТ-нээс манай охидууд медаль авч чадаагүй билээ.

Б.Мөнхнар нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальтай тамирчин юм. Тэмцээн өнөөдөр охидын чөлөөт бөхийн 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн барилдаанаар үргэлжилж, Монголын хоёр тамирчин зодоглоно.

Д.Өлгийсайхан /МЧБХ/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.