Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Зая гэгээний хийдийн цогцолбор
Өв соёл

Зая гэгээний хийдийн цогцолбор

Урлаг Урлаг23/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу аймгийн төвийн Дархан цаазат Булган уулын урд бэлд Заяын хүрээний хийдийн дурсгалт газар оршдог.

Анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй 1679 оны өвөл Төвөдөөс нутагтаа ирж, бурхны шашныг дэлгэрүүлэх, сүм хийд байгуулах, ном бүтээл туурвих ажлыг эхлүүлжээ. Тэрбээр 1631 онд суурь нь тавигдсан Заяын хийдэд Гүнрэг, Агва, Чойр, Жанрайсэг, Ханцан зэрэг таван дацанг байгуулж, байнгын хуралтай болгосон байна. Хожим Манжийн хаанаас “Гандангэжайлин” буюу “Төгс баясгалант буяныг дэлгэрүүлэгч” хэмээх нэрийг өргөмжлөн олгосноор хийд өргөжин тэлж, Заяын хүрээ болжээ.

Заяын хүрээний төлөвлөлт нь уулын өвөр талын бага зэргийн налуу энгэрт уламжлалт “хүрээ” хэлбэрийн дагуу урагш задгай байхаар зохион байгуулж, бүх барилгын хаалгыг урд зүг рүү харуулсан байна. Төв хэсэгт Зая бандида Лувсанпэрэнлэйн Лавран ордон байрлаж, ордны хэрмийн баруун хойд хэсэгт Цогчин дуганыг байгуулжээ. Харин гол хоёр байгууламжийн ар, мөн баруун болон зүүн талд бусад сүм дуган, дацанг төлөвлөн байрлуулсан байна.

Эдүгээ Заяын гэгээний хийдийн цогцолборт аймгийн музей байрлаж буй Гүдэн сүм, Баруун ба Зүүн Сэмчин, Цогчин дуганы үлдэгдэл, мөн шашин номын хурлын үйл ажиллагаа явуулж буй Сандуй хувилгааны дуган зэрэг багтаж байна.

Зүүн Сэмчин

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “барилга, архитектурын дурсгал” ангилалд хамаардаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байна.

Заяын гэгээний хийдийн цогцолбор, зураач Д.Батнасан

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026
Өв соёл Урлаг

Арвайхээр-Талын таван эрдэнэ” соёлын наадам болно

03/07/2026
Өв соёл Урлаг

“Тэнгэрийн хутагт” соёлын фестиваль наймдугаар сарын 14-16-нд болно

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Чингис хаан үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа

05/07/2026

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.