Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
Утга зохиол

Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч

Урлаг Урлаг24/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
women-fantasy-art-digital-art-artwork-HD-Wallpapers6217762232014-07-24-14-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
Мартагдашгүй худал хуурмагийг хараад төвдөөгүйнх
Магад одоо чи цаасан титэмээ толгойдоо углавч
Маргашгүй үнэн гэвэл хэврэг агаад хоосон төдий…

Итгэл алдах шиг муухай зүйл сэтгэлд үгүй
Ирээдүй цагийг хэн урьдчилан хэлэх билээ
Наашаа харж инээн цаашаа харан муулахдаа
Найзаа гэдэг үгээр харамгүй халхалсан наад нүүрээ…

Угаагаад ч арилахгүй хар толботой санаандаа
Угтаа чи өөрөө бүдэрч заяагаа чи өөрөө зурна
Сэтгэлдэх хирээ арилгахгүйгээр сайн явахгүй ээ
Савангаар зөвхөн өнгөн хэсгээ өөднө татаад яахуудээ…

Хараад дальдчих хоёр нүдэнд чинь хорсол нуугдаж
Хар санаанд чинь хэдэн жил унасан хэдий ч
Хүн чанар зулгаадаг сэтгэлтэй хүний үр юм болохоор
Худлыг чинь тэвчиж үнэнд хөтлөх гээд чадал хүрсэнгүй…

Нүгэл болгонд үйлийн үр нуугдаж байдаг юм
Нүдээ анин биеэ нуусан ч бултаж чадахгүй
Буян хурааж явбал уул нь өөрт чинь л сайнсан
Буцахдаа ядаж там диваажин хоёрын голд унана…

Өөрийгөө хайрлаж мэдэхгүй болохоор л хайр нүүр бууруулж
Өрөөлийн төлөө сайныг хүсч үзээгүй болохоор л саар дагалдалж
Бусдыг хүндэлж мэдэхгүй болохоор чинь холоос харьцаж
Булингартай сэтгэлийг чинь засах гэсэндээ халитхан ойртсон…

Давчуухан бодол явцуухан санаагаар голоо зогоосонч
Дандаа ингэж аз таарахгүйг санаж чамлахаар бас чангахан атга
Атгалтанд чинь элсний ширхэг хуруун завсраар урсах нь 
Аяндаа хоосон зүйл байсан гэдгийг амьдрал чамд ухааруулна…

Тэр үед нулимсаа арчин санаа алдаж өөрийгөө буруутгавч
Танил минь гээд зөрөөд өнгөрөх намайг дуудавч би ойшоохгүй
Хийсэн зүйлийнхээ хэврэгхэн санаанд өөрөө унан уйлавч
Хэлсэн үгэндээ эзэн байж чададгүй чамд би дахин туслахгүй…

Зальжин хийгээд овжин зантай хүмүүст эмгэнэл илэрхийлэе
Замбараагүй явдалтай захиргаагүй хүмүүст эмгэнэл илэрхийлэе
Олон багтай инээдэг дайснууддаа эмгэнэл илэрхийлэе

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод болно

13/10/2025
Утга зохиол Урлаг

Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ

10/10/2025
Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ

16/10/2025

Дэлхийн шилдэг стриминг платформуудын нэг “HBO Max” Монголын зах зээлд нээгдлээ

16/10/2025

О.Хонгорзул: Театр сэтгэлийг эмчилдэг

16/10/2025

Лондон хотод Монгол брэндүүдийн нэгдэл “Moderland pop-up” дэлгүүр нээгдлээ

16/10/2025

“Black Phone 2” кино олны хүртээл болно

16/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.